Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Н.Номтойбаярыг томилжээ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Тэрбээр тус салбарын сайд томилогдтол Эрүүл мэндийн сайдын ажлыг давхар хаших бөгөөд яг одоо тус яамны ажилтан албан хаагчидтай уулзаж байгаа аж.
Дашрамд, Мэргэжлийн Засгийн газар өнөөдөр 15.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Одоогоор шинэ засгийн танхим бүрэн бүрдээгүй ч Ерөнхий сайдаас гадна 11 сайд томилогдож албан ажлаа хүлээж авсан байгаа юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.