Цочирдуулсан баримтууд
Дэлхий дээр болсон эсвэл болж байгаа зарим зүйлийн талаар сэтгэл цочирдуулсан аймшигтай баримтуудыг дэлгэн үзүүлж байна. Хэт цочимтгой буюу сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс үзсэний хэрэггүй шүү!
18-р зууны үеийн Туркэд завхайрсан эмэгтэйг мууртай хамт шуудайнд хийж оёоод усанд живүүлдэг байжээ.
Энэ явдал 2008 онд Иллинойс мужид гарчээ. Нохой нь унтаж байгаа эзэгтэйнхээ эрхий хурууг тас хазсан байна.
Америк хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө телевизээр 200 000 хүчирхийлэл, 40 000 аллага үзэж амждаг байна.
Гадаад үзэмж тааруухан хэрэгтнүүд яг адил хэрэг хийсэн боловч царайлаг нэгнээсээ дунджаар 50% илүү удаан хугацаагаар хоригдох ял авдаг гэнэ.
Умдагны бөөс бохир заваан хүмүүсийн умдагны үсэнд л байдаг. Гэвч заримдаа чээж, биеийн үсэнд, хамгийн ой гутмаар нь хөмсөг, сормуусан дээр хүртэл байдаг гэнэ.
Организмд кокаин орсноос цус багасаж, гэдэсний үхжилт үүсдэг байна.
Алкапто́нур өвчний улмаас гадагшилсан шээсний өнгө хар хүрэн, хар өнгөтэй болдог аж.
Танзанид 2000 онд дотор эрхтнийг нь худалдаж баяжих зорилгоор 29 альбинос хүүхдүүдийг алжээ.
Хүний аманд 700 гаруй төрлийн бактер оршдог. Мөн шүлс зохих хэмжээний хүчил ялгаруулдаг ч аман дахь хүчлийн хэмжээг тэнцвэржүүлэн барьдаг. Хэрэв ингэдэггүйсэн бол бидний аманд учиргүй их хүчил хуримтлагдаж шүднүүд маань идэгдээд дуусах байсан биз.
1995-1997 онд Хойд Солонгост болсон аймшигт өлсгөлөнгийн үеэр тариачид шарил ухаж, хүүр идэж байжээ.
Таныг шээх үед шээсний нэг хэсэг шүлсний хамтаар гүйлсэн булчирхайгаар дамжин аманд тань ордог. Нулимах хэрэггүй, шинэхэн шээс шүлснээс ч цэвэр.
Офисын ширээн дээр жорлонгийн суултуур дээрхээс 400 дахин их бактер байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна.