"Загас буруу наадуулдаг" ТВ Шинэ мэдээ 2014/10/25 7 "Загас буруу наадуулдаг" ТВ Монголын анхны хувийн чөлөөт телевиз гэдгээрээ ихэд бахархан нэрийн рекламаа гэрийн хойморт минь дуурсгадаг 25-р суваг телевиз эвийн хоёр загасыг хувийн юм шиг буруу "наадуулсаар” удлаа. 25-ын тоог холбон хийсэн логоныхоо дунд төрийн соёмбоны толгойг хавчуулмар болохдоо загасыг нь нар буруу "наадуулсан” нь хувийн чөлөөт гэдэг утгаа хуульчилж байгаагийнх уу, аль эсвэл алмай болгоомжгүйнх үү? Монголын ард түмний эрх чөлөө, Монгол төрийн тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Соёмбоны: -Гал нь мандан бадрах хөгжихийн бэлгэдэл. -Дөлний гурван хәл нь ард тvмний өнгөрсөн, одоо, ирээдvйн хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг -Дөлний доор байрлах нар, cap нь мөнх тэнгэрийг төлөелсөн батжин мөнхрөхийн бэлгэдэл. Дөл, нар, cap нийлээд Монгол улс vvрд мандан бадрахыг төлөөлнө, -Гурвалжин дvрс нь жад сумны гилбэрийг дvрсэлсэн бөгөөд vзvvр нь доош чиглэсэн нь дайсныг дарах гэсэн далд утгатай -Тэгш өнцөгт дvрс тэмдэгт нь хуягийн ялтсыг дvрсэлсэн. Шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга илэрхийлдэг. -Арга билгийн хоёр загас нь өдөр шөнийн цагт нүдээ аньдаггvй, vр мөн ихтэй амьтан хэмээн сонор соргог, өнөр өтгөн байхыг бэлгэддэг. -Соёмбын хажуу талын босоо дөрвөлжин тэмдэгтээр хэрмийг дvрсэлдэг бөгөөд Монголын ард тvмэн эв нэгдэлтэй, төмөр хэрмээс ч бат бөх гэсэн утга санааг хадгалдаг ажээ. http://anduusanaa.blogspot.com 7