Д.Эрдэнэбат даргын “мордохын хазгай” буюу АН-ын ялагдал

892

Д.Эрдэнэбат даргын “мордохын хазгай” буюу АН-ын ялагдал УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны өчигдрийн хуралдаан 09 цаг 20 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч эрхэм гишүүд сурсан зангаараа "Үхрийн баас” шиг л дуртай дургүйхэн цувралдсаар 30-аад минутын дараа 89.5 хувийн ирцтэйгээр гол асуудлаа хэлэлцэж эхэлсэн юм.

Тэдний хэлэлцэх гол асуудал нь мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн 26 дээр АН-ын "эсэргүү” Ж.Батзандан, "Шударга ёс” эвслийн "мунгинуу өвгөн” Л.Цог нар нэмэгдэн 28-уул болж аваад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлснийг хэлэлцэх бай­сан билээ.

Байнгын хорооны ху­ралдааны эхэнд гишүүд тогт­­сон журмаараа үгээ хэлц­­­­гээсэн. Ерөнхий сайдыг цээ­­жээрээ хамгаалж, тэр­гүүн эгнээнд зогссон УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээр санал хураалт явуулах нь буруу.

Гэхдээ заа­вал санал хураана гэж бай­гаа бол ху­раахаас яахав” гэсэн шүү дуугарсан бол АН дахь "эсэр­гүү”-нүүдийн нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа "МАН-ын огцруулах са­налаар би огцруулахгүй.

Харин Ардчилсан намын удирдлагуудын нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн уриалгыг хүндэтгэн Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна” гэсэн. Сөрөг хүчнийхэн болон жур­мын нөхрөөсөө хатуу үг сон­сож, багагүй бухимдсан Мон­гол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Манай Зас­гийн газар хоёр жилийн ху­га­цаанд ажиллалаа.

МАН-аас огцруулах асуудлыг 6-7 удаа оруулж ирэхдээ Ерөн­хий сайдыг огцруулах асууд­лыг хоёр удаа оруулж ирсэн. Эдийн засаг болон бусад асуудлаар огцруулах тухай ярьж болно. Гэтэл Ардын намынхан Засагт ороогүйн төлөө хонзогнож яваа нь буруу.

Би Ардчил­лын эхэнд гар бие оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж яв­сан хүний хувьд гүн эм­гэнэл илэрхийлье. Бид хэлмэг­дүүлэлтийн 1937 он руугаа явж байна. Аймаг­лан устгадаг тэр цаг үе рүү бид очиж болохгүй. Д.Хаянхярваа гишүүн нэр төрд халдсан.

Тиймээс Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан. Хаян­хярваа гишүүнээ тоглоом тогтой нь дээр шүү” хэмээн заналтайхан дуугараад авна лээ.

Ингээд сөрөг хүч­ний Ерөнхий сайдыг огцруу­лахаар оруулж ирснээр санал хураахад Төрийн бай­­гуулалтын байнгын хо­рооны 17 гишүүний 11 нь Н.Алтан­хуягийг огцруу­лахыг дэмж­­­чихдэг юм байна.

Хам­­­гийн хачирхалтай нь 10-хан хоногийн өмнө "Ерөн­­­хий сайдыг огц­руу­лах кноп дарах нь АН-ыг буу­дах­тай адилхан” хэ­мээн дуу­лиантайхан мэ­дэг­дэж бай­сан УИХ дахь АН-ын бүл­гийн дарга Д.Эрдэнэбат Н.Алтанхуягийг огцруу­лахыг дэмжчихсэн байв.

Харин байнгын хорооны хуралдаан дууссаны дараа Д.Эрдэнэбат дарга сэт­гүүлч­дийг урьж сандруухан мэ­дэгдэл хийсэн юм. Тэрбээр "Миний өгсөн санал бол цэвэр техникийн алдаа. Би андуураад дарчихсан.

Санал хураах техникийг нь сайн ойлголгүй андуурч дарсан гэсэн үг. Түүнээс би хэзээ ч, хаана ч Н.Алтанхуягийг дэмжих хүн. Хэрэв би албаар эсрэг санал өгсөн бол намын дүрмээр намайг буулгаж, хөөж зайлуулж бол­но. Харин андуурал гар­сан гэдгийг энд онцлох ёстой” хэмээн алдаагаа зал­руулсан юм.

Хамгийн хачирхалтай нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанаар Ерөнхий сайдын хувь заяаг дэнсэлж байхад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болох С.Баярцогт, М.Батчимэг хоёр коридорт эргэлдэж, зориуд саналаа өгөхөөс бултсан юм. Тэд­ний энэ үйлдлийг "Дур­гүйд хүчгүй” гэж шу­луу­хан тодорхойлж бол­­но.

С.Баярцогтын хувьд төдийгөөс өдий хүр­тэл АН-д хамгийн хүчир­­хэг Алтангадас фрак­цид харьяалагдан ач буянд нь сайд, даргын сэн­тий­гээс мултарч үзээ­гүй ша­хам саяхныг хүр­сэн ч Швей­­царийн бан­кинд хул­гайн аргаар нуун дараг­дуулсан нууц данс­наа­саа болж хамаг бүхнээ өөрөө л сэгсэрч, үгүй хийсэн нэгэн. Тиймдээ ч сүүлийн үед наашаа гэсэн МоАХ фракц буюу Х.Баттулгыг илэр­хий бараадах болсон нь Н.Алтанхуягийн хувь заяаг шийдэх үед бултаж алга болгуулснаас зайлахгүй.

Харин АН-ын "Нэг ардчилал” фракцид ха­маардаг М.Батчимэг ги­шүү­ний хувьд "Хоёр арслангийн ноцолдох”-ыг уулан дээрээс харж суухыг илүүд үзсэн нь тодорхой. Чухамдаа эрхэм гишүүн М.Батчимэг "Алтанхуяг ойчихгүй бол сайн, ойчвол илүү сайн” хэмээн тооцоолж яваагаас байнгын хорооны санал хураалтад оролцоогүй болов уу. Хэрэв тэгж тоо­цоо­лоогүй л бол АН-ын ги­шүүний хувьд даргынхаа төлөө Р.Гончигдорж, Ч.Сайхан­­билэг нар шиг л "улаан хам­гаа­лагч”-аар зогсох байсан нь ойл­гомжтой.

Ингээд Төрийн байгуу­лалтын байнгын хорооны 17 гишүүнээс Ерөнхий сайдын өөрийгөө хамгаалсан санал дээр "Шударга ёс” эвслийн тэргүүн Л.Батцэрэг, АН-аас Бакей, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Иргэний зориг намын С.Дэмбэрэл нарын зургаан хүн эсэр­гүүцсэн ч нөгөө талд МАН-ын бүлгийн Ц.Даш­дорж, М.Энхболд, Н.Энх­болд, Д.Эрдэнэбат, Д.Лүндээ­жанцан, С.Батболд, Ч.Хүрэл­­­­баатар, Су.Батболд нар дээр нэмэгдэн "Шударга ёс” эвслийн Л.Цог, Г.Уянга, АН-ын Р.Бурмаа нар Н.Алтан­хуягийг огц­руу­ла­хаар санал өгснөөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэ­лэл­цэхээр болсон юм.

Энэ өдрийн хамгийн бү­тэлгүй, "мордохын хаз­гай”-гаар тодорсон АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд "Бид дараах дүгнэлтийг гаргаж байна. Одоогоос хоёр жилийн өмнө монголчууд бид хэрэглээний, эмзэг эдийн засагтэй 2.5 тэрбум ам.долларын өртэй байсныг эхнээс нь төлж эхэллээ.

Шинэчлэлийн Засгийн га­зар ажлаа хүлээж авснаар Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт дууслаа. 2011 оны 17.3 хувийн эдийн засгийн өсөлтийн 5.7 хувийг импортын өсөлт бүр­дүүлсэн байдаг. Энэ нь Оюутолгойн хүнд машин механизмын импорт юм.

Харин үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн дээрх өсөлтөд эзлэх хувь ердөө 3.5 пункт байсан юм. Тэгэхээр энэ бол эдийн засгийн өгөөжтэй өсөлт биш. Харин одоо манай ба­рилгын салбар 80, мал аж ахуйн салбар 10-аад хувиар өслөө. Энэ бол цэвэр өсөлт” хэмээн мэдэгдсэн.

УИХ-ын нэгдсэн чуул­ган үргэлжилсээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн илт­гэлийг сонссоны дараа 14:30 цагт Ерөнхий сайдыг огц­руулахыг дэмжих гэсэн томьёол­­лоор санал хураахад ху­ралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь дэмжиж, 30 нь татгалзсанаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсоор огцорлоо. Түүний гүй­цэт­гэж байсан үүргийг Ша­дар сайд Д.Тэрбишдагва орлон гүйцэтгэхээр болов.

Ерөнхий сайдын хувь заяаг шийдсэн энэ санал хураалтад АН-ын "Шонхор” фракцийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Ганбат, Д.Арвин, "Нэг ардчилал”-ын М.Батчимэг нар "усанд хаясан чу­луу” шиг алга болж, хи­чээн­­­­гүй­лэн зүт­гэснээр Н.Алтан­хуяг сай­даар "сор за­­лах” МАН-ын өдөөсөн "гал түймэр”-т цучил нэ­мэрлэв.

Ийнхүү хямарч, ха­га­ралдаж дуусдаггүй Мон­голын улстөр дахин нэг Ерөнхий сайдаар "сор зал­­сан”-аар Д.Эрдэнэбат сай­дын "мордохын хаз­гай” өндөрлөж, АН томоо­хон ялаг­дал хүлээлээ.

Магад­­гүй шинээр эмхлэн бай­гуу­лагдах Зас­гийн газрыг Н.Алтан­хуяг тэр­гүүтэй Алтангадасчууд хон­зонгоо тайлтал өшиглөн уна­га­саар, урьд өмнө үүрэг гүй­цэт­­­гэгчээр удирдуулсан Зас­­­­­­гийн газар зургаан сар мун­­гинасан "хар” түү­хийг бит­гий л давтаж золиг­тоо­сой билээ, бурхан минь.

Д.Энхтүвшин

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

892 сэтгэгдэл
:

paul smith mens pizza slice gold cufflinks accessories http://www.thinkoutsidetheclass.com/estral_crugers/10kt-yellow-gold-mens-round-d
iamond-letter-b-bubble-initial-charm-pendant-1-2-cttw fingerprint heart necklace http://www.thinkoutsidetheclass.com/evington_kilmichael/kate-spade-necklace-acce
ssories-ladys-kate-spade-711-gold armstrong 21 893 14 piece 3 4 drive 6 point sae impact socket set http://www.thinkoutsidetheclass.com/fortsumner_armada/star-wars-prequel-collecti
on-collectible japanese mens chronograph 24k gold ion plated and stainless http://www.thinkoutsidetheclass.com/gatesmills_clyde/engraved-cufflinks-zodiac-c
ufflinks-wedding-cufflinks
gucci web v neck wool knit cardigan in white for men lyst http://www.josefernandoibarra.com/moose_niangua/gucci-web-v-neck-wool-knit-cardi
gan-in-white-for-men-lyst

:

Д.Эрдэнэбат даргын “мордохын хазгай” буюу АН-ын ялагдал » Tonshuul.mn
mackage sale http://www.mackageca.com/mackage-women-c-2/

:

Д.Эрдэнэбат даргын “мордохын хазгай” буюу АН-ын ялагдал » Tonshuul.mn
Parajumpers Jakke Salg http://www.parajumpers-jakke-norge.com/parajumpers-jakke-menn-c-9.html

:

Д.Эрдэнэбат даргын “мордохын хазгай” буюу АН-ын ялагдал » Tonshuul.mn
cheap red bottom shoes http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex