Тэрбумтан болохыг хүсч байна уу

0

 

Олсон мөнгөө алдахгvй байхын тулд цээрлэх ёсон

Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, тvлхvvр тавих, нар жаргасны дараа угаадас, хогоо гаргаж хаях зэрэг vйлийг тэвчвэл зохилтой. Мөн нар жаргасны дараа харуй бvрийгээр өр зээлээ эргvvлэн өгвөөс олсон мөнгө тань тогтдоггvй нигууртай. Олон төрлийн шvvр гал тогооны өрөөнд тавих, гэртээ задгай мөнгө хуримтлуулж ахин дахин тоолвоос хэтэвчин дэх мөнгө тань нимгэрэх болно. Мөн хэтэвчин дэх салаа бvрээр мөнгөө хийж өрийн бичиг хадгалах хэрэггvй. Хэрвээ та зээлтэй бол даваа гарагт өрөө төлөхийг цээрлээрэй.
 
Олсон мөнгөө хэрхэн тогтоох вэ?
Та олсон мөнгөө арвилан хэмнэж, хадгалж чадахгvй байгаа бол хэрэглээнийхээ зардлаа багасгаж, дансаа зузаатгах хэрэгтэй. Даяар олноороо хэмнэлийн горимд шилжээд байгаа өнөө vед та ч гэсэн өрхийнхөө төсвийн алдагдлыг танах нь зvйн хэрэг юм. Гэхдээ мөнгөө хадгалж хэмнэнэ гэдэг таны хувьд бvтэхгvй зvйл мэт санагдаж байвал танд хэд хэдэн мөнгө хуримтлуулах арга хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Нялх хvvхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын vед хөрөнгөжих боломж олгодог байна. Мөн нар мандсаны дараа төлөөс өгөх, сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авбаас таны эд баялаг, алт мөнгө арвижин тэлэх нигууртай ажээ. Ширээний бvтээлэгний завсар мөнгө хадгалахад ч бас таны дансан дахь мөнгө нэмэгддэг байна. Мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун завсраар урсдаггvй ажээ.
 
Хавирган сарны туяанд мөнгөө харуулж "Сар томрох тусмаа миний мөнгийг өсгөж өгөөч" хэмээн шивнэвээс зохистой. Шинэ сартай vдэш буюу хавирган сартай vед мөнгөө шаржигнуулахад л хангалттай. Мөн байнга хадгалдаг зоосоо харуулсан ч болно. Тэгээд тэр мөнгөө хадгалаарай. Энэ арга шинийн хоёрны сартай vдшээр хамгийн vр өгөөжтэй байдаг байна.
 
Тэрбумтнуудын хувьд мөнгө хир vнэ цэнэтэй зvйл вэ?

Мөнгийг "хvvдийлж" чадсан хvмvvс буюу тэрбумтнууд энэхvv амьгvй мөртөө агуу хvчтэй зvйлийн талаар юу өгvvлснийг сонирхуулъя.
 
Корнелиус Вандербильт "Би бvхий л амьдралынхаа туршид мөнгө бодож галзуурах шахаж явсан. Тиймээс ч мөнгө хийх шинэ арга замыг олж нээсээр явтал надад боловсрол, мэдлэг олж авах цаг зав vлдээгvй" гэсэн бол Жон Рокфеллер "Бvхэл өдрийн туршид ажиллаж хөдөлмөрлөдөг хvн хэдийд нь мөнгө хийх билээ" хэмээжээ.
 
Харин Генри Форд "Хорвоогийн хамгийн хэцvv зvйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал. Магадгvй ийм учраас л хvмvvс vvнийг хийх сонирхолгvй байдаг биз" гэж vзсэн бол Аристотель Онассис "Амьдралд хамгийн чухал зvйл бол мөнгө. Тийм болохоор мөнгөтэй хvн гэдэг бидний цаг vеийн жинхэнэ хаадууд. Бизнест ч хамгийн хэцvv зvйл бол анхны 5000 долларын ашгийг олох, харин дараа-гийнх нь анхны сая доллараа олох явдал. Мөнгөний талаар өдөр шөнөгvй бодох хэрэгтэй. Мөнгө зvvднээс тань салахгvй байх ёстой. Мөнгөгvй байгаа бол бусдаас зээлд. Гэхдээ бага хэмжээний мөнгийг хэзээ ч бvv зээлд. Нэг дор ихийг зээлээд, тvvнийгээ ч богино хугацаанд эргvvлж өг. Мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ" гэсэн байна.
 
Тэгвэл Роберт Кийосаки "Хэрэв мөнгө таны толгойд нэгдvгээрт тавигддаггvй бол хэзээ ч алган дээр тань унаад ирэхгvй. Харин алган дээр унаж ирэх-гvй байна гэдэг мөнгө, бас мөнгөтэй хvмvvс танаас зайгаа бариад vргэхийн цондон" хэмээн vзсэн байхад Жозеф Кеннеди "Сая доллартай болохын тулд хорон санаатай, бvдvvлэг, зальжин, бас өрөвдөх сэтгэлгvй байх хэрэгтэй. Дээр нь "ажлын морь" шиг л ажиллах ёстой. Таны хэн байх нь надад сонин биш. Хамгийн гол нь та анхдагч байх хэрэгтэй. Хоёрдугаарт бичигдэнэ гэдэг маш муу. Ялагч байх нь хамгийн чухал. Хоёрт, гуравт ирэх биш, ялах, ялах, бас дахин ялах л хэрэгтэй" гэж өөрийн хөвгvvд болох Жон болон Роберт нарт захиас vлдээж байжээ.
 
Поль Гетти: Их мөнгө олох цорын ганц арга бол өөрийн бизнесийг нээх явдал. Хvний ажлыг хийгээд хэзээ ч мөнгө олохгvй. Тиймээс өөрийн "нvхийг” олж аваад, хvнд хэрэгцээтэй боловч өөр хаанаас ч
олдохгvй, эсвэл маш их хөлс хvчээр олдох бvтээгдэхvvн, vйлчилгээг гарга. Миний хувьд, өөрөө хөлсөө урсган байж, 100 ам.доллар олох гэснээс зуун хvнийг хөлсөлж аваад, тэднээрээ ганц, ганц доллар олуулсан нь хавьгvй дээр. Тэрбумтан болохын тулд асар их ажиллах чадвар, энд би асар их гэж зориуд тэмдэглэж байна, дээр нь тэрбумтан хvний ухаан нэн шаардлагатай. Тэрбумтан хvний ухаан гэдэг өөрийн бvх мэдлэг, ур ухаан, авъяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зvгт төвлөрvvлэх явдал. Өөрөөр хэлбэл, таныг орвонгоор нь өөрчлөх тэр л зvйл юм" гэжээ.
 
Харин Уэйн Хайзенга: "Аливаа арилжаа худалдаа гэдэг хvvхний араас хөөцөлдөж байгаатай л адил юм даа. Бариад авна, тэгээд за гэж хэлтэл нь шахаж өгнө. За гэж хэлсэн ч шахаад, дараад байна. Дараа нь "хоёр нvдний хооронд нь" тас буулгана. Тэгээд чад хийлгэнэ дээ" гэсэн бол Гарольдсон Лафайет Хант: "Би амьдралынхаа туршид зуу илvv тооны компани байгуулсан. Одоо би өдөрт дөрвөн саяын орлоготой. Vvнийгээ эргээд харахад амжилтанд хvрэхийн тулд дөрвөн зvйл хэрэгтэй гэж бодогддог. Хамгийн эхэнд хvсч буй зvйлээ тодорхойл. Хоёрдугаарт, vvнийхээ төлөө хэдийг төлөхөө тооцоол. Гуравдугаарт, энэ vнээ төлөхөд бэлтгэ. Ингээд дөрөвдvгээрт нь vйл ажиллагаанд орж, тэрхvv vнээ төл. Ихэнх хvмvvсийн алдаа нь хvсч буй зvйлийнхээ vнэ өртгийг аль болох төлөхгvй гэж сэтгэдэгт байдаг" хэмээсэн аж.
 
Эдди Риккенбэкер: "Миний амжилтын оргилд хvрсэн томъёолол бол ердөө л бvгдийг ул суурьтай сэтгэ. Хийхдээ ч ул суурьтай л хийж бай" хэмээн товчхон хариулжээ. Энэ бvхний эцэст Вуди Аллен: "Хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал ам-жилтын наян хувь таны халаасанд орлоо гэсэн vг" гэж өөрийн амжилтыг тодорхойлсон байхад Уиллард Мариотт: "Долоо хоногт дөчхөн цаг ажиллаад хэр хол явах вэ дээ" хэмээн анхааруулсан байна. Тэгэхээр эцэст нь гэж хэлэхэд эрхэм уншигч та "Харшлалт" хэмээх шороон vхэр жилдээ хэмнэлт, хэмнэлт, бас дахин хэмнэлт хийснээр хямралаас мултарч магадгvй тэрбумтан ч болж болох юм. Гэхдээ бидний дээр өгvvлсэн зөвлөмжvvдийг, тэрбумтнуудын хэлсэн vгийг санаж явахад илvvдэхгvй биз ээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex