"Тээвэр-Ачлал"-ын увайгүй захирлуудын толгойг илсээр байх уу

869

 

Монголын хуулийн байгууллагууд эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүмүүст тал засч, заргалдаж гүйх танил талгүй, авлига өгөх мөнгөгүй, сүр далайлгах албан тушаалгүй иргэдийг зольсоор л байна. 
Таван хүүхдийн ээж, өрх толгойлсон нэгэн эмэгтэй ийм л шударга бус үйлдлийн ээлжит золиос болжээ. Тодруулбал 56 настай Э.Сүрэндулам гэх эмэгтэй өнгөрсөн сарын 7-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны гуравдугаар шүүхийн шийдвэрээр хоёр жил нэг сарын хорих ял сонссон байна. Түүнийг өнгөрсөн онд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт том оврын автобус осолдсонтой холбоотойгоор ийнхүү шийтгэсэн юм. Хэргийг сөхвөөс, өнгөрсөн 2014 оны зургаадугаар сарын 13-ны өдөр "Тээвэр-Ачлал” ХК-ийн "гэрээт” жолооч Ч.Ганзориг том оврын автобус жолоодож явахдаа Багануур дүүргийн Дөтлүүрийн давааг уруудах үедээ ноцтой осол гаргасан. Жолооч Ч.Ганзориг нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Тээвэр-Ачлал” ХК-тай албан ёсны гэрээгүй боловч уг компанийн захирал Д.Баатарнямтай аман гэрээ хийж, 57-75 улсын дугаартай автобусаар Улаанбаатар-Багануурын чиглэлд тээврийн үйлчилгээ хийж байжээ. 
 
Гэтэл "Тээвэр-Ачлал” ХК-ийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан Э.Сүрэндуламыг энэхүү хэрэгт холбогдуулан шалгасан юм. Хачирхалтай нь, осол гарахаас гурав хоногийн өмнө Э.Сүрэндулам албан ёсны чөлөө авсан байсан бөгөөд Өвөрхангай аймгийн Хархоринд буяны ажилд оролцож байжээ. Тэрбээр хэрэг гарснаас хоёр хоногийн дараа ажилдаа орох ёстой байсан бөгөөд түүний оронд "Тээвэр ачлал” ХК-ийн менежер Н.Батноргай, тээвэр зохицуулагч П.Даваажаргал нар ажлыг нь хариуцан үлдсэнийг гэрчүүдийн мэдүүлгээр нотолж буй. Гэтэл Багануур дүүргийн цагдаагийн ахмад Ууганбаяр уг хэргийг шалгахдаа Э.Сүрэндуламыг ажиллаж байсан эсэхийг тогтоогоогүйгээс гадна тээврийн хэрэгслийн замын хуудсыг хуурамчаар үйлдэж засварласныг шалгалгүйгээр Багануур дүүргийн хяналтын прокурор Ж.Бүрэнжаргалд нотлох баримт дутуу шалгасан хэргийн материалыг шилжүүлэн өгчээ.
 
Прокурор Ж.Бүрэнжаргал "Тээвэр ачлал” ХК-д холбогдох хэргийг бүрэн хяналгүй Э.Сүрэндуламын албан ёсны өмгөөлөгч Х.Даваахүүгийн 2015 оны гуравдугаар сарын нэгний өдрийн 65 тоот мөрдөн байцаалтын шатанд буцаах хүсэлтийг хүлээж авсангүй. Улмаар 2015 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч А.Бямбажав нь мөрдөн байцаалтын шатанд дутуу шалгагдсан, нотлох баримт хангалтгүй хяналтын прокурор гүйцэд хянаагүй хэргийг хэлэлцэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд шийтгэх тогтоол гаргаж, Э.Сүрэндуламд хорих ял оноожээ. 
 
Тэгвэл Э.Сүрэндуламын хүү Ч.Баяр тэргүүтэй хэдэн нөхөд Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг шударга бус боллоо хэмээн үзэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шатны шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Тэдний хэлж байгаагаар Э.Сүрэндулам нь сахарын өвчтэй учир инсулин тариа байнга тариулдаг төдийгүй хоёр жилийн өмнө тархинд нь цус харваж, мэс засалд орж байжээ. Мөн нойр булчирхайн мэс засалд орсон учир СХД-ийн Эрүүл мэндийн 14 дүгээр төвийн байнгын хяналтанд байдаг аж. Гэтэл байцаагчид энэ бүхнийг шалгах нь байтугай, сонсохыг ч хүсээгүй гэнэ. Ийнхүү гэм зэмгүй ажилтнаараа золиос хийж, өөрсдийгөө "аварч” үлдсэн "Тээвэр-Ачлал” ХК угаасаа ч нэр цэвэр газар биш ээ. Тус компанийн ерөнхий захирал Д.Баатарням, дэд захирал Б.Батзориг гэх хоёр эрхэм энэ компанийнхаа зөвшөөрлийг хуурамчаар авсан талаар манай сонин өмнө нь нотлох баримттайгаар дэлгэж байсан билээ. 
 
Тэр ч бүү хэл, тэд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг гэх боловч компани нь ганц ч тээврийн хэрэгсэлгүй бөгөөд жолооч нарын хувийн машиныг "түрээслэдэг” талаар ч тухайн үед мэдээлсэн. Тус компанийн удирдлагууд үнэгүй тараадаг замын хуудсыг өдөрт нэг жолоочид 50.000-100.000 төгрөгөөр зардаг гэхэд дунджаар тэд сардаа 30.000.000 сая төгрөгийг жолооч нараас хумсалсаар ирсэн. 
 
Түүнчлэн 2002 оноос өнөөг хүртэл Дархан-Улаанбаатар чиглэлийн маршрутыг монополь болгож авсан Д.Баатарням, Б.Батзориг нарыг тухайн үед ЗТЯ-ны сайд А.Гансүх энэхүү хууль бус үйлдлээ даруйхан зогсоо гэсэн үүрэг өгсөн ч сайдын дор алба хашдаг дарга нар нь тэдэнтэй үгсэн хуйвалдсаар байгаа аж.
 
Ийнхүү өмнө нь төрийн албанд ажиллаж байсан Д.Баатарням, Б.Батзориг нар цаашид ч жирийн иргэдийг хоослон халаасаа түнтийлгэж, хувь заяагаар нь тоглон, үнэнээс мултарч үлдсээр байна. Тэд цаашид ч гэм зэмгүй хэчнээн хүнийг бусармаг явдлаа далдлах халхавч болгон ашиглахыг бид таашгүй...
 
 
Эх сурвалж:
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

869 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex