1.2 тэрбумын үнэтэй бэртлийн талбай
Монголчууд хэдэн зууны турш барилдаж, газар шороон дээрээ наадмаа хийсээр ирсэн. Гэтэл энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхийн дэвжээг энэ жил хиймэл зүлгээр тохижуулж эхэлжээ. Өмнө нь байгалийн зүлгэн дээр бөхчүүд барилддаг байсан бол энэ жилээс бүхэлд нь цементэлж, дээр нь зөөлөвч, хиймэл зүлэг дэвсэхээр болжээ. Энэ ажилд 1.2 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Үндэсний их баяр наадам зохион байгуулагчдын зүгээс хиймэл зүлгэн дээр туршилтын барилдаан хийлгэж үзэхэд халтиргаа, гулгаа багатай, бэртэл гэмтэл авахгүй гэж үзжээ.Дэвжээг цементэлсэн нь барилдаанд сөргөөр нөлөөлөх, гэмтэл бэртэл авах эрсдэлтэй, 1.2 тэрбумын үнэтэй бэртлийн талбай заслаа гэж зарим бөхчүүд таагүй хандаж байгаа сурагтай. |