ЖОЛООЧ, КОНДУКТОРУУД АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЖЭЭ
Өнгөрсөн сарын 25-аас эхлэн "Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн ажилчид ажил хаялт зарлаад байсан билээ. Ажил хаялтад хуучнаар "Автобус 1”, "Автобус 3”, "Цахилгаан тээвэр” компанийн нийт 1200 гаруй ажилчин оролцоод байсан юм.
Тэд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байсан. Тэгвэл талууд зөвшилцөлд хүрснээр нийтийн тээврийнхэн ажил хаялтаа зогсоожээ. Тодруулбал жолооч, кондукторууд өнгөрсөн бямба гарагт ажил хаялтаа зогсоож, хэвийн үйл ажиллагаандаа орсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.