Чанга дэглэмтэй шоронгоос хоригдолууд оргожээ
АНУ-ын Нью-Йоркын хамгийн чанга шоронгоос оргосон хоёр алуурчныг тус улсын хэдэн зуун цагдаа нар хайж байна.
Тус шоронгийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 48 болон 34 настай хоригдлууд өнгөрсөн бямба гарагт Канадтай залгаа хилийн ойролцоох Даннемора хот дахь Клинтоны засан хүмүүжүүлэх газраас оргожээ.
Зэргэлдээ камерт байдаг энэ хоёр этгээд шоронгийн хана болон хоолойг цоолж, ойролцоох траншейгаар оргосон байна.
Тэд харгалзагчийг хууран унтаж байгаа мэт харагдахын тулд хөнжил дороо хувцсаа хийсэн бөгөөд "Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэсэн бичээстэй цаас үлдээсэн байжээ.
Тус муж улсын цагдаа нар оргодлуудын талаарх мэдээлэлд 100 мянга орчим долларын шагнал санал болгож байна.
Сэтгэгдэл байхгүй байна.