Автобус компаниудын захирлуудыг хорих хугацааг сунгажээ
Нийтийн тээврийн компаниудын удирдлага нөхөн олговрын мөнгийг хуурамч гүйцэтгэлээр завшиж байсан нь илчлэгдсэн. Энэ хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийнхэн шалгаж байгаа.
"Тэнүүн огоо”, ‘Тулга огоо” компанийн захирал А. Ганхуяг, "Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд нийслэлийн Тээврийн газрын ахлах мэргэжилтэн нарыг "МТ-150” маркийн GPS төхеөрөмж хувийн машинд тавьж яваад, хуурамч гүйцэтгэл, тайлан гаргаж, ахмад настан, оюутан, цагдаагийн ажилтныг тээвэрлэсний нөхөн олговрыг луйвардсан, Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтэнтэй хамтран ажлын гүйцэтгэлийнхээ тоог нэмэгдүүлж мөнгө завшсан хэрэгт буруутгаж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэднийг саяхнаас сэжигтнээр тооцон хорьж мөрдөх хугацааг сунгасан байна.
Г.Сүх
Сэтгэгдэл байхгүй байна.