As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Жолооны үнэмлэхийг ирэх долдугаар сарын 1-нээс хэвлэж эхэлнэ

0
Жолооны үнэмлэх хэвлэх ажиллагаа Замын цагдаагийн газраас Лицензийн төвд шилжсэнтэй холбоотойгоор жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас хойш зогсоод байгаа билээ. Бид ЦЕГ-ын харьяа Лицензийн төвийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Пүрэвдоржоос энэ талаар тодрууллаа. 

-Шинээр жолооч болсон болон жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэх хэвлэгдэхгүй байна гэсэн гомдол сүүлийн үед их гарах боллоо. Үнэмлэх яагаад хэвлэгдэхгүй байна вэ?

-Урьд өмнөх жилүүдэд жолооны үнэмлэх нь төрийн нууцад хамаардаг байсан. Тэр үед Нийслэлийн замын цагдаагийн газар "Смарт солюшн” ХХК-тай хамтран ажиллаж, жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг байсан учраас шууд худалдан авалт хийгддэг байлаа. Харин одоо Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэн учраас жолооны үнэмлэх хэвлэх компанийг шинээр сонгон шалгаруулах шаардлагатай болсон. Тендер шалгаруулалтын дүн өнөө маргаашгүй гарна. 

-Үнэмлэх хэвлэх ажилла­гаа хэзээнээс зогссон бэ, хэч­нээн үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байна?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд зогссон. Үүнээс хойш 15000 орчим үнэмлэхний материал цуглараад байна. Гэхдээ иргэдийг хохироохгүй байх талаар анхаарч ажиллаж байна. Хууль зүйн сайдын А102 тоот тушаалаар иргэдэд гурван сарын хугацаатай, жолооны түр зөвшөөрөл олгож эхэлсэн. Түр зөвшөөрөл нь дээрх хугацаанд Монгол Улсын нутагт дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилнэ. Гадаад бол хүчингүй, зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ гэдгийг ахаарах хэрэгтэй.  

-Тендер шалгаруулалт удахгүй дуусах юм байна. Хэзээнээс үнэмлэх хэвлэгдэж эхлэх вэ?

-Тендерийн дүн гарсны дараа гэрээ байгуулах ажил хийгдэнэ. Тендерээр шалгарсан компани бараа материал худалдан авна гээд тодорхой хэмжээгээр цаг хугацаа шаардагдана. Бид шинэ жолооны үнэмлэх хэвлэлтийг долдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж төлөвлөж байгаа. Сул зогсолттой холбоотойгоор ажлын ачаалал ихэснэ. Гэхдээ манай байгууллага иргэдэд жолооны эрхийн үнэмлэхийг нь олгох ажлыг аль болох хурдан шуурхай олгох ажлыг зохион байгуулна. Уртасгасан цагаар ажиллах, амралтын дрүүдэд ажиллах зэргээр зохицуулалт хийх байх.
Эх сурвалж: www.mminfo.mn
Л.Ахинсайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.