Өнөөдрийг гайхалтай болгох 20 арга

0
Бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүмүүсийн хувьд нэг их зүйл хийхгүйгээр цөөн хэдэн хоногттогтсон дадал зуршлаа өөрчлөх боломжтой. Таны хүсэл тэмүүллийг бадрааж, өнөөдрийг гайхалтай болгоход тань туслах дараах 20 арга зам бий.

have_a_wonderful_day_by_grahamsurferandrews-d7d9yr3

1. Өөрт тохирсон үйл ажиллагаанд оролц.
2. Өөрийгөө одоогийн нөхцөл байдлаас дээр түвшинд байгааг үргэлж төсөөлж бод. Том мөрөөдөж, таны оюун бодол, бие махбод, сүнслэг байдалд байгаа тэрхүү мөрөөдлөө барьж ав.
3. Ганцаараа бодож, тунгаах цаг гарга.
4. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ хамгийн чухал зорилгуудаа бичээд, өдөрт 5 удаа харж бай. Тэдгээр зорилгуудаа чангаар уншиж, бодитоор биелнэ гэдэгт гүнзгий итгэ.
5. Их ус уу. Хэрэв та ус уухгүй байгаа бол өөрийнхөө ур чадвар, потенциалыг бүрэн хэмжээнд ашиглах боломжгүй. Бидний бие махбод, оюун санаа өндөр түвшний бүтээмжтэй байхын тулд ус уух хэрэгтэй болдог.
6. Үр дүнтэй хоолло. "Junkfood” буюу хэрэггүй хоол хүнс хэрэглэхээ боль. Бидний бодит байдал идэж байгаа зүйлтэй холбоотой.
7. Хөлсөө гарга. Таны бүтээмжийг дээшлүүлэх шилдэг арга бол өдрийн тодорхой цагт дасгал хийх явдал юм. Спорт заал руу явдаг ч бай, гэртээ хийх ч бай, тодорхой нэг цагт дасгал хийж бай.
8. Ямар нэг ном аваад 15-20 минут унш. Бидний бие махбодод дасгал сургуулилт хэрэгтэй байдагтай адил, оюун санаанд ч бас дасгал хэрэгтэй.
9. Таныг сайжруулж, алсын харааг тань дэмжих хүмүүст цаг гарга. Хүмүүс бид дунджаар 5 хүнтэй нөхөрлөдөг. Ухаалаг нөхөрлөлийг сонго.
10. Өсч хөгжих цаг гарга. Хувь хүний болоод мэргэжлийн хувьд өсч хөгжих аргуудыг олохын тулд 30 минутаас 1 цагийг зарцуул.
11. Машиныхаа хөгжмийг унтраагаад аудио ном сонс. Бидний ихэнх нь өдөрт тодорхой цагийг машиндаа өнгөрүүлдэг. Тэрхүү цагаа өөрийгөө сайжруулах, сурч боловсрох цаг болгон ашигла.
12. Тэмдэглэл хөтөл. Өөрийнхөө бодол санаа, шинэ санаа, стратегиудыг тэмдэглэн бич. Бидний оюун санаанд өдөрт 20,000-60,000 бодол орж ирдэг. Ямар нэг санаа, стратегийг бүү үргүй өнгөрүүлээрэй. Өөрийнхөө оюун санаанд дан ганц найдах хэрэггүй. Тиймээс тэмдэглэж авах хэрэгтэй.
13. Яг энэ мөчид талархаж байгаа 5 зүйлийн талаар бод. Байгаль эх дэлхий хичнээн үзэсгэлэнтэй болох, таны гэр бүл хичнээн гайхамшигтай гэх мэт энгийн зүйлс ч байж болно. Байгаа зүйлдээ талархалтай ханд. Ингэснээр та илүү их зүйлд ч хүрч чадна.
14. Бүйлс ид. Уураг, бусад эрдэс бодис болон витаминаар баялаг хоол хүнс хэрэглэснээр таны эрч хүч, ажлын гүйцэтгэл дээшилнэ.
15. "Хайртай” гэдэг үгийг байн байн хэлж бай. Таны хувьд хайртай хүмүүстээ энэ үгийг хэлэхгүйгээр өдрийг бүү өнгөрүүлээрэй. Амьдрал богинохон учраас "Хайртай” гэдэг эгэл боловч сайхан үгийг хэлж байснаар сэтгэл хангалуун байдлын хязгааргүй мэдрэмжийг авч чадна.
16. Та бусад хүмүүс өөрт тань яаж хандахыг хүснэ, тэдэнд ч бас тэгж ханд. Бизнес, амьдрал, хүмүүсийн асуудалд ч тэр. Хэрэв та үнэхээр харилцан "ялалт-ялалт” зарчмыг баримтлахыг хүсч байгаа бол харилцаж байгаа хүн бүртээ чухал гэсэн мэдрэмжийг төрүүлж бай.
17. Ногоон хүнс хэрэглэ. Кафейн хэрэглэхийн оронд байгаль эхийн натурал эрч хүчийг ашигла. Эрч хүч өгөх эрүүл ногоон хоолыг амттай байдлаар хийж ид. Миний хамгийн дуртай органик ногоо бол бууцай, лимоны жүүс, цоохор майлзны иш, цагаан гааны үндэс. Мэдээж хэрэг таньд хэрэгтэй маш олон жорууд онлайн байгаа шүү.
18. Таныг хөдөлгөж, урам зориг хайрлаж, хүчирхэг болгох зарим ишлэлүүдийг цаасан дээр бич. Тэдгээр үгсээ бухимдсан үедээ, урам хугарсан үедээ унш. Оюун санаагаа таныг урамшуулж, итгэл найдвар төрүүлэх үгсээр байнга тэтгэж байснаар эргээд хөл дээрээ босоход тусална.
19. Саад болж байгаа зүйлсийг хязгаарла. Ажлаа хийх үедээ ажлаа л хий. Амрах үедээ амар. Компьютер дээр ажиллах үедээ Facebook болон бусад сошиал сайтуудыг ашиглахгүй байх хэрэгтэй. Хэрэв оффис дээр ажиллаж байгаа бол "Бүү саад бол” гэх мэт тэмдгийг боломжтой бол байрлуулж болно. Өмнөө байгаа ажил үүрэгт бүрэн анхаарал хандуул.
20. Өөрийнхөө амьдралд бүрэн дүүрэн хариуцлагатай бай. Өөрийнхөө гаргасан алдаандаа эзэн болж чадах юм бол зэмлэл, буруушаасан зүйлс хүртэхгүй байж болох талтай.
Шилдэг дадал зуршлуудыг эзэмших нь таныг хүссэн газарт тань хүргэххамгийн найдвартай аргуудын нэг юм. Бид өдөр тутамдаа юу хийнэ, түүнийхээ үр дүнг л амсана. Хэрэв таны хувьд өнөөг хүртэл хийж ирсэн зүйлс тань таалагдахгүй байгаа бол өдөр тутамдаа хийдэг зүйлсээ өөрчил. Эдгээр 20жагсаалт таны "өнөөдрийг” гайхалтай болгож өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.
эх сурвалж: emegteichuud.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex