Их сургуулиуд элсэгчдийнхээ тоог цөөлнө

683

 

Сурагч, оюутнуудын хувьд тулгамдсан асуудал нь мэргэжил сонголт. Хот, хөдөөгийн олон сурагч их, дээд сургуульд

 

элсэн орохдоо эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ талаар ямар ч мэдлэг, төсөөлөлгүй байдаг. Олонх нь эцэг, эх, найз нөхдийнхөө зааж зөвлөснөөр мэргэжлээ сонгодог ажээ.

Үүнээс болж өөрийн хүссэн, сонирхсон мэргэжлээ буруу сонгох, суралцаж байх явцдаа анги солих, өөр сургууль руу шилжих зэрэг олон асуудал үүсдэг байна. Тиймээс БСШУЯ өнгөрсөн хугацаанд салбарынхаа эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн удирдлагуудтай хамтран олон удаа уулзалт хэлэлцүүлэг хийж, дээд боловсролын чанарын шинэчлэлийг хийсэн. Ингэхдээ 2013 оны эцсээр ЮНЕСКО-гоос шинэчлэн баталсан олон улсын стандартын дагуу дээд боловсролын хөтөлбөрүүдээ шинэчлэн өмнө нь хэтэрхий их нарийвчилсан 817 мэргэжлийн чиглэлүүдийг багцалж, 181 хөтөлбөрийн индекст шилжсэн ажээ.

Энэ хөтөлбөрийн дагуу их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөртөө багагүй өөрчлөлтүүдийг хийгээд байгаа билээ. Харин аль сургуульд ямар өөрчлөлт орсон болон өнгөрсөн хичээлийн жилд хэчнээн элсэгчидтэй, ямар ололт амжилттай байсныг элсэгчиддээ дуулгая.

МУИС-Д ЭЛССЭН ОЮУТАН ХОС ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал О.МӨНХБАТ:

-МУИС нь оюутныг нэг тухайлсан мэргэжилд бус бүрэлдэхүүн сургуулийн багц хөтөлбөрт элсүүлдэг. Оюутан маань эхний хоёр улиралд ерөнхий суурь хичээлийн 24 багц цагаас доошгүй хичээл судлаад дараа нь мэргэжлийн хөтөлбөрөө сонгоно. Тухайлбал, МУИС-ийн Бизнесийн сургуульд элссэн хүүхэд ерөнхий суурийн хичээлээ судалсны дараа нябо бүртгэл, санхүү, банк, даатгал, маркетинг, менежмент худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, бизнесийн удиртгал англи хэлээр зэрэг мэргэжлийн хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. Ингэснээр хүүхдүүд маань өөрийн мэдлэг ур чадвар, хүсэл сонирхолдоо түшиглэн мэргэжлээ ухамсартай, мэдээлэлтэй сонгох боломжоор хангагдаж байгаа юм.

Өмнө нь хүүхдүүд ямар ч байсан их сургуульд элсэх ёстой гээд ямар нэг мэргэжил сонгоод элсчихдэг байсан. Гэтэл шууд мэргэжлийн хичээл үзээд эхлэхээр сонгосон мэргэжил нь таалагддаггүй. Тэгээд хичээлдээ сонирхолгүй болж сургуулиа хаядаг. Эсвэл хэсэг хугацааны дараа ээж, аавдаа "Би өөр мэргэжилтэй болмоор байна. Намайг өөр ангид эсвэл өөр сургуульд оруулж өг” гэдэг. Энэ байдлыг МУИС-ийн одоогийн сургалтын бодлого бүрэн халж байгаа.

МУИС-д элссэн оюутан үндсэн мэргэжлийн зэрэгцээ хавсарга болон хос хөтөлбөрөөр сонгон суралцах боломжтой. Ингэснээр манай төгсөгчдийн өрсөлдөх, хөрвөх чадвар өсч байна. МУИС-ийн сургалтын хөтөлбөрийг тухайн чиглэлээр мэргэжсэн, багш, профессорууд болон ажил олгогчдын төлөөллөөс бүрдсэн Хөтөлбөрийн хороод боловсруулж баталдаг. Хөтөлбөрөө боловсруулахдаа сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага, багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн хүртээмжийн судалгаа, суралцагчийн үнэлгээ, сургалтын чанарын баталгаажуулалт зэрэг олон улсын шаардлагад нийцсэн шалгуур үзүүлэлтийг хангаж ажилладаг. Хөтөлбөрийг яам биш тухайн сургуулийн эрдэмтэн профессорууд, хөтөлбөрийн хороогоор хэлэлцэн баталдаг болсноор сургалтын чанар дээшлэхийн зэрэгцээ их сургуулийн бие даасан байдал баталгаажиж, улс төрөөс хамааралтай янз бүрийн хөндлөнгийн оролцоо буурч байгаа юм.

МУИС-д элссэн оюутан найман чиглэлийн 94 ерөнхий суурь хичээлүүдээс сонгон судалж, аль ч мэргэжлээр суралцахад зайлшгүй шаардагдах дээд боловсролын суурь мэдлэг ур чадвар эзэмшихийн зэрэгцээ мэргэжлийн чиг баримжаагаа олж авна. Ерөнхий суурь хичээл нь оюутныг тал талын мэдлэгтэй, нийгэмшсэн иргэн болоход нь тусалдаг. Судалгаанаас үзэхэд хүн амьдралынхаа 60 -аас дээш хувьд нь бусад нийгмийн гишүүд, хүмүүстэй, хүрээлэн буй орчинтойгоо харилцах, харилцан ойлголцож, хамтарч ажиллах шаардлага гардаг бөгөөд ерөнхий суурь хичээлүүд нь мэдлэг ур чадварыг суулгахад чиглэж байгаа юм. Оюутан ерөнхий суурь хичээл төдийгүй мэргэжлийн хичээлүүд, тэдгээрийг заах багш нараа өөрөө сонгоно.

Тэгэхээр хүүхдүүд аль сайн багшийг нь л сонгоно гэсэн үг. Ингэснээр сургалтын чанар сайжирна. Мөн багш нарын хооронд эрүүл өрсөлдөөн бий болно гэсэн үг. Сонголт хийх эрх бол дээд боловсролын нэг шалгуур үзүүлэлт шүү дээ. Өнөөдөр бид нэг төрлийн бараа худалдаж авахдаа олон үйлдвэрлэгчийн олон бараа бүтээгдэхүүнээс ухаалаг үнэтэй, чанартай, өөрт таалагдаж байгаа өнгө зүстэйг нь авдаг. Гэтэл амьдралын баталгаа болсон боловсролоо эзэмшихдээ ийм эрхгүй, ганц тулгасан хичээлийг мухар сохроор дагаж болохгүй. Хамгийн гол нь яамнаас тэр хичээлийг тэгж заа гэхээсээ илүү оюутан энэ бүлэг хичээлээс ийм мэдлэгийг зайлшгүй авсан байх ёстой гэдгийг л зааж өгч байна. Түүнчлэн МУИС-ийн оюутан олон төрлийн тэтгэлэг, судалгааны грант, оюутны үйлчилгээ хүртэх, урлаг уран сайхан, спортоос сонгон өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангагдана. Сонголт хийх эрх бол МУИС-ийн оюутны үндсэн эрхийн нэг.

СУРГАЛТЫН ИХ СУРГУУЛИАС СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬД ШИЛЖИЖ БАЙНА
ХААИС-ийн захирал Т.ХЭРҮҮГА:

-Бидний тавьсан зорилго бол сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох. Шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг өөрөө олж аваад, харилцан ярилцдаг сургалтын хэлбэрт бүх хичээл маань шилжих боломжтой болж байгаа. Судалгааны их сургууль болсноороо манай сургуулийн орлогын бүтцэд өөрчлөлт гарч эхэлж байна. Өнгөрсөн хавар таван сард бид анхны гарааны компанийг байгуулсан. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн дээр ХААИС, ҮХААЯ, БСШУЯ-ны хооронд түншлэлийн гурван талт гэрээ байгуулаад, 933 сая төгрөгөөр малын тэжээл тарих, тэжээлийн үйлдвэр барих ажлыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхлүүллээ. Энд 337 га газар боловсруулчихсан байгаа. Тэгэхээр МАА-н чиглэлээр сурч байгаа оюутнууд, судлаачид маань энэ компани дээр очиж ажиллах боломжтой гэсэн үг. Ийм хэлбэрээр үндсэндээ 33 компанийг гаргах судалгаа хийж байна.

ХААИС-д шинээр элсэн орсон 2000 оюутны сургалтын болон нийгмийн сайн үйлс өөрсдийгөө хөгжүүлэх, үйл ажиллагаа руу чиглэсэн сар гэж хэлж болно. Есдүгээр сард бид нэгдүгээр курсийн оюутнууддаа англи хэл, компьютер, хүний хөгжил гэсэн гурван хичээл орсон. Англи хэлний хичээлийг компьютерийн хичээлтэй хослуулаад илүү сонирхолтой болгох хэлбэрийг зөвхөн есдүгээр сард оруулаад орхих биш нийт оюутнууддаа англи хэл, компьютер гэдэг чинь сурахад амархан, хялбар зүйл гэдэг ойлголтыг өгөх суурийг нь тавьж байгаа юм. Хичээлийн хөтөлбөрийг бид сайтар шинэчиллээ. Хүний хөгжил хөтөлбөрийн хүрээнд оюутан өөрийгөө яаж хөгжүүлэх вэ, өөрийн гэсэн хөгжлийн хөтөлбөртэй болохын тулд хөтөлбөрийн сан байгуулсан.

Сангийнхаа хүрээнд есдүгээр сард их сургуулийнхаа орчинд "Архигүй, хоггүй, цэвэр орчныг бий болгоё” гэсэн аян зохион байгуулаад явж байна. Энэ аяны хүрээнд манай нэгдүгээр курсийн хүүхдүүд зөвхөн кампус дотроо байхаас илүү найз нөхдөө уриалаад, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж олон ажил хийлээ. Оюутнууд хотоо цэвэр байлгая гэсэн уриалга дэвшүүлэн Чингисийн талбайг цэвэрлэсэн сайхан арга хэмжээ болсон. Энэ бол манай оюутнуудын өөрсдийн санаачлаг байсан. Мөн манай оюутнуудын зүгээс Туул голын орчныг цэвэрлэх санаачилга гаргасан. Ер нь ХААИС-ийн удирдлагуудын зүгээс оюутнуудын гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллана.

ШУТИС 50 ГАРУЙ ХӨТӨЛБӨРӨӨР 4000 ОРЧИМ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ
ШУТИС-ийн захирал Б.ОЧИРБАТ:

-Мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн хөтөлбөрүүдийг үндсээр нь бүрэн шинэчилж дуусах шатандаа явж байна. Өмнө нь бид бакалаврын хөтөлбөрөөр 137 мэргэжлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн элсүүлж бэлтгэдэг байсан. Тухайн үед мэргэжлүүдийг нарийсгаж заадаг байсан. Тухайлбал, газрын тосны инженерийг газрын тосны олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт гэж хэт нарийсгаж олшруулсан нь энэ мэргэжлээр төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлтэд сөргөөр нөлөөлсөн. Яагаад гэвэл явцуу мэргэжлээр бэлдчихээр зах зээл дээр гараад өөр ижил төстэй мэргэжлээр ажиллах, хөрвөх чадварыг нь багасгачихаар хүмүүс ажил хийхэд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн.

Хоёрдугаарт, ийм олон нарийн мэргэжлээр бэлтгэснээр оюутны тоо хэт ихэссэн. Багш нарынхаа хүчийг олон хувааж тарамдуулсан нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бид бакалаврын хөтөлбөрт мэргэжлүүдийг ерөнхий, суурь хөтөлбөрөөр бэлтгэх нь зүйтэй. Магистр, докторын хөтөлбөрт нарийсгасан нарийн мэргэжлээр мэргэшүүлж, бэлтгэж төгсгөх нь зөв гэж шийдвэрлэсэн. Ийм бодлогоор өөрчлөлт, шинэчлэлт хийсэн.

Анхаарах гол зүйл бол магадгүй зарим эцэг, эх, элсэхийг хүсч байгаа хүүхдүүд нарийн мэргэжлээр элсэхийг хүссэн чинь энэ мэргэжил байхгүй байна гэж эргэлзэж болох юм. Барилгын инженер гэсэн ерөнхий бакалаврын хөтөлбөрт нарийн мэргэжлүүд нь байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бакалаврын төвшинд эхэндээ барилгын инженер гэдэг ерөнхий хөтөлбөрөөр элсэнэ. Гурав, дөрөвдүгээр курсээс иргэний ба аж үйлдвэрийн барилга байгууламж, авто замын ба гүүрийн барилгын инженер, усны барилгын байгууламжийн инженер гэж нарийсгаад мэргэжлүүд нь задрах юм. Хоёрдугаарт, өмнө нь бид багцаар элсэлт авч байсан бол одоо шууд ерөнхийлсөн хөтөлбөрүүдээр элсэлт авч байгаа. Манай сургууль найман бүрэлдэхүүн сургуульд мэргэжлийн чиглэлээр элсэлт авч байна. Тухайлбал, манай мэдээлэл холбооны технологийн сургууль мэдээлэл холбооны технологийн инженер гээд нэг ерөнхий хөтөлбөрөөр элсэлт авч байгаа. Дараа нь энэ сургууль дотроо холбооны, утасгүй холбооны, радио холбоо, электроникийн, компьютерийн инженер гээд салбарлаад явах юм.

Манай сургууль өнгөрсөн онд 5000 гаруй хүүхдийг элсүүлж сургасан. Энэ жил 50 гаруй хөтөлбөрөөр 4000 орчим оюутанг элсүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотоос 3000 орчим, хөдөө орон нутгаас 1000 гаруй оюутан залуусыг элсүүлэх төлөвлөгөөтэй байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАА НИЙСЛЭЛД БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА
СУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ч.Алтанцэцэг:

-Манай сургууль жилд 1105 орчим элсэгч авдаг. Соёл урлагийн мэргэжил бол тооны араас хөөцөлддөг мэргэжил биш. Хамгийн авьяастай, цаашаа суралцаад, мэргэжил эзэмшээд, Монголдоо юм хийж бүтээх тийм л хүмүүсийг бид элсүүлдэг. СУИС-ийн хувьд элсэлтийн хоёр чиглэл байгаа. Нэг нь ур чадвар шаарддаг дүрслэх, дизайн, тайз дэлгэц, жүжиг, бүжиг, хөгжмийн болон дуулах урлаг гэсэн авьяас шаарддаг хэсгүүд байгаа юм. Нөгөө хэсэг нь МУБИС, ШУТИС, МУИС шиг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор нь шууд элсүүлдэг. Энэ нь радио, телевизийн техник технологи, номын сан судлал, соёл урлагийн маркетинг менежмент, аялал жуулчлал, соёл, чөлөөт цагийн үйл ажиллагаа гэх мэт хөтөлбөрт босго оноогоор нь шууд элсүүлдэг.

Ур чадварын шалгалт ерөнхий ур чадвар, онцлох ур чадвар гэсэн хоёр үе шаттай явагддаг. Эхлээд бүртгүүлсэн бүх хүнээс ерөнхий ур чадварын шалгалт аваад тэндээсээ шигшээд хоёр дахь шатны буюу онцлох ур чадварын шалгалт авч байж тэнцдэг.

СУИС-ийн хувьд 2010 онд зарим их, дээд сургуулийг нэгтгэхэд бүтцийнхээ үндсэн өөрчлөлтийг хийсэн. Одоо бүтцийн зургаа, салбар нэг сургуультай үйл ажиллагаа явуулж байна. Дэргэдээ урлагийн төрөлжсөн сургалттай ахлах сургуультай. Өмнө нь манайх 64 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс 26 багц хөтөлбөрөөр сургалт явуулж эхэлсэн. Тухайлбал, уран баримал гэдэг хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрөөр хичээллэсэн оюутан дан ганцхан барималч болохгүй. Энэ багц нь хуучны долоон мэргэжлийг багтаасан. Уран баримал гэдэг нэрээр явж байгаа ч дотроо уран баримал, керамек, арьсан, чимэглэх урлаг, уран дархан, уран сийлбэр гэсэн төрлийг багтаасан багц хөтөлбөр юм. Энэ нь олон улсын боловсролын стандарт, ЮНЕСКО-гоос баталсан ангиллын дагуу хийсэн өөрчлөлт. Тэгэхээр хөтөлбөрөөр элсээд өөр өөрийнхөө сонирхсон чиглэлээр суралцаж болно. Мөн график дизайн гэсэн хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрөөр элсвэл компьютер график дизайн, медиа анимейшн, хэвлэлийн дизайн гээд төрөлжөөд явах боломжтой.

Бид элсэлтээ нийслэлд болон хөдөө орон нутагт зохион байгуулна. Энэ жилийн элсэлтийг бүсчилсэн байдлаар явуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Тухайлбал, Ховд аймагт баруун бүсийн, Орхон аймагт төвийн бүсийн, Дорнод эсвэл Хэнтийд зүүн аймгуудын элсэлтийг зохион байгуулна. Мөн Хөвсгөл, Өмнөговь аймагт элсэлтийн шалгалтаа зохион байгуулахаар ярилцаж байна.

Манай сургуулийн www.msuac.edu.mnцахим хуудас, олон нийтийн сүлжээний www.facebook.com/msuac хуудсаар зочилж, илүү их, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой, хэн бүхэнд нээлттэй байдаг.

27 ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭЖ БАЙНА
АШУҮИС-ийн захирал Г.БАТБААТАР:

-Дээд боловсролын шинэчлэлийн үндсэн язгуур нь юу юм бэ гэхээр их сургуулиуд мэдлэгийг түгээдэг байгууллага гэж ойлгодог. Тэгвэл мэдлэгийг түгээдэг биш мэдлэгийг бүтээдэг байх ёстой гэсэн үндсэн язгуур нь энэ юм. Үүнийг бүтээдэг болохын тулд бид яах ёстой вэ гэхээр тэр мэдлэгийг бүтээж чаддаг нийгэмд хэрэгтэй хүмүүсийг төгсгөх ёстой. Үүнээсээ улбаалаад бид хөтөлбөрийн шинэчлэлийг заавал хийх хэрэгтэй болж байна. Үнэндээ нэг хэсэг янз янзаар харж, хандаж ирсэн, зах зээл ч нөлөөлсөн. Олон хөтөлбөрөөр оюутныг элсүүлж авдаг байсан байна. Харин одоо үүнийг цөөлсөн. Өөрөөр хэлбэл, ерөнхий нэг мэргэжил хөтөлбөрөөр элсэлт авдаг болсон. Нэгдүгээрт, мэргэжлийн ухаалаг сонголтыг бий болгож байна.

Энэ нь юу вэ гэхээр манай сургуульд мэргэжлээ шууд сонгож орж ирснийхээ дараа нэг, хоёр, гуравдугаар курстээ мэргэжил солих гэсэн хүсэлт их ирдэг байсан. Учир нь өөрөө тэр мэргэжлээ сонгоогүй зөвхөн аав, ээж, бусад хүн, найз нөхдийнхөө зөвлөгөөгөөр эмч болно гээд орсон байдаг. Яг мэргэжлээ ойлгоод ирэхээр энэ нь өөрийнх нь хүссэн мэргэжил биш байдаг. Хоёр дахь нь бид нэгэнт бүх оюутанд ижилхэн нөхцөл тавиад ирэхээр оюутнуудын дунд өрсөлдөөн бий болж эхэлсэн. Би хэдий чинээ сайн сурч, өөрийгөө дайчилна, тэр хэрээр хүссэн мэргэжлээрээ сурч чадах юм байна гэсэн өрсөлдөөн бий болсон. Ийм хоёр гол зүйлээс болоод бид анагаахын суурь боловсролын хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад оюутны сурлагын дүн, аливаад хандах хандлага, оюутны бие даах, нийгэмших асуудалд ахиц харагдаж байна.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд орно гэхээр хүмүүс ихэвчлэн эмч болно гэж ойлгоод байдаг. Энэ нь үгүй юм. Манайх эмч бэлтгэдэг гол сургууль. Гэхдээ эмч бус эрүүл мэндийн бусад мэргэжилтнийг бид бэлтгэж байна. 27 чиглэлээр боловсон хүчин бэлдэж байна. Анагаах зөвхөн эмч биш дотроо хэд хэдэн хэсэгтэй. Хүний их эмч, шүдний эмч, уламжлалтын эмчээс гадна эмзүй гэж том салбар байна. Түүнчлэн био анагаахын салбар, нийгмийн эрүүл мэндийн салбар үүн дотроо эрүүл мэндийн мэдээлэл зүй, нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэж байна. Тэгэхээр 10 жил төгссөн хүүхдүүд анагаахад орвол "Би эмч болно” гэсэн ойлголттой орж ирээд өөрийнхөө хүссэн болон хүсээгүй мэргэжлийг сонгоод дотроо солих, холих, эзэмшиж буй мэргэжилдээ сэтгэл ханамжгүй болох, түүнээсээ болоод хичээлд хандах хандлага нь буурах гэсэн сөрөг хандлага ажиглагддаг байсан. Бид үүнийг засах зорилгоор анагаахын суурь боловсролын хөтөлбөр гэдгийг хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын орчныг сайжруулах, багш нарын бүтээлч чанар, мэдлэг бүтээх боломжийг бий болгох ёстой гэсэн хоёр үндсэн зарчим дээр үндэслээд өнгөрсөн жил чамгүй бүтээн байгуулалтыг хийлээ. Оюутны суралцах орчныг сайжруулахын тулд оюутны номын санг барьж байна. Оюутны эко цогцолбороо хийж, оюутанд үйлчилдэг зай талбайг боломжоороо тэлж байна. Мөн 280 хүний суудалтай лекцийн дугуй танхим өргөтгөл байхаар тендерээ зарлаж байна. Оюутнуудын сургалтын лаборатори гэхэд өнгөрсөн жил найман лабораторийг шинээр байгуулсан. Сайн суралцаж байгаа эрх үүргээ ухамсарласан сайн оюутнууддаа тэтгэлэг өгье гээд өнгөрсөн жил 150 сая төгрөг зарцууллаа. Бид тэтгэлгийн хэмжээгээ жил бүр нэмэгдүүлээд магадгүй 6-7 жилийн дараа гэхэд оюутнуудын 20 орчим хувьд нь ямар нэгэн байдлаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг болъё гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнийхээ дагуу 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөө боловсруулаад, хэрэгжүүлээд явж байна.

Сайн боловсон хүчин бэлтгэн гаргах, сургуулийнхаа ачааллыг тэнцүүлэх зорилгоор бид жил ирэх тусам элсэгчдийнхээ тоог бага багаар бууруулж байгаа. Өнгөрсөн жил бид 150 оюутнаар элсэгчдийнхээ тоог бууруулсан. Энэ жил бид 100 оюутнаар бууруулна. Бусад эрүүл мэндийн ажилтан, сувилахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг тоог нэмж бэлтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Б.Туул, Р.Оюун

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

683 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex