Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны монгол бөхчүүд үзүүлэх тоглолтод оролцоно
Их Британийн Лондон хотын "Royal Albert Hall” ордонд энэ сарын 15-19-ний өдрүүдэд Японы мэргэжлийн сүмо бөхийн "The Grand Sumo Tournament” тэмцээн болох гэж байгаа билээ. Энэ үеэр болох сүмо бөхийн үзүүлэх тоглолтод оролцохоор Монголын таван бөх Лондон хотод очоод байна. Тухайлбал, ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Оонокацү Б.Чойжилсүрэн, Оошома П.Дэлгэрбаяр болон Тува бөх Роога А.Амартүвшин нар оролцох бөгөөд Их Британид суугаа Монголын Элчин сайдын яаманд өчигдөр тэднийг хүлээн авч уулзжээ. Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны гишүүд болон сүмочид нийлсэн 120 хүн тэмцээн, арга хэмжээнд оролцохоор Лондонг зориод байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.