Улаан-Үд хотын түр саатуулах газраас монгол иргэн оргожээ
ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын түр саатуулах газарт хоригдож байсан хоёр сэжигтний нэг нь 1982 онд төрсөн, Монголын иргэн, нөгөөх нь 1986 онд төрсөн, Узбекстаны иргэн бөгөөд тэд энэ сарын 8-9-нд шилжих шөнө оргосон байна.
Тэд гадаад иргэд болон тодорхой хаяггүй иргэдийг түр саатуулах газарт хоригдож байсан ба хорих өрөөний цонхны торыг хөрөөдөн тасалж, гадагш гарчээ. Өдгөө тэднийг Буриадын Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа ажээ.