Өмнөговьт байгалийн аюулт үзэгдэл болжээ
Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт энэ сарын 9, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж таван айлын гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас урьдчилсан байдлаар 3440 орчим толгой мал хорогджээ.
Иймд иргэд та бүхнийг үер, усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.