Данкан цалингүй шахам тоглоно

892

 

Энэ зун Тим Данкан багаас хамааралгүй чөлөөт агент болно. Гэхдээ зодог тайлах талаар биш, багтаа дахин хоёр жилд хэрхэн тус болох талаар бодож сууна. Үүний тулд эхлээд Сан Антонио Спөрс багтай шинээр гэрээ хийх ёстой.

 

Данкан Спөрсийн төдийгүй, лигийн домогт тоглогч. Хэдий ахмадуудын тоонд ороод удсан ч аваргын төлөө өрсөлдөх багт гол тоглогч нь хэвээр байж чадна.  Гэвч үүнийг батлахын тулд цалин заавал өндөр байх албагүй бололтой. Тимми энэ зун санаанд оромгүй бага үнээр Спөрстэй гэрээ байгуулах гэж байгаа гэнэ.

 

Хэд хэдэн эх сурвалжийн таамаглаж байгаагаар Спөрс энэ зун Данканд жилийн 6-7 сая долларын цалинтай хоёр жилийн гэрээг санал болгоно. Ингэхдээ сүүлийн жилийг сунгах эрхийг Данканд өгнө. Тим Данкан хоёрдахь жилээ тоглолгүй зодог тайлсан ч цалингийнхаа тал хувийг авах гэнэ.

 

2016-17 оны улирлаас эхлэн шинэ ТВ-н гэрээний дагуу шинэ цалингийн цэс мөрдөгдөх учраас 3-4 саяын эзэнгүй цалин хүндрэл учруулахгүй.

 

Данканы хувьд багийнхаа төлөө анх удаа цалингаа багасгаж байгаа юм биш. 2011-12 оны улиралд тэрбээр 21.2 саяын цалинг авч байгаад дараа улирлаас нь 9.6 болж буурсан, 2013-14 болон 2014-15 оны улиралд 10.4 саяын чекийг гар дээрээ авч байлаа. Илүүг авах боломж байсан ч илүү багийг босгохын тулд өөрийгөө хойш тавьсан нь энэ.

 

Энэ удаад ч ялгаагүй. Спөрс Кавай Леонардад хамгийн өндөр цалинг санал болгох ёстой. Үгүй бол Кавайг өөр багууд авахын тулд боломжтой бүхнийг хийхэд бэлэн байгаа. Мөн Спөрс чөлөөт агентаас Марк Гасол, Ламаркус Алдриж зэрэг чадварлаг тоглогч авах сонирхолтой байгаа болохоор Данкан, Жинобилигийн гэрээ багт саад болох ёсгүй юм.

 

Агуу Тимми 6 дахь бөгжнийхөө төлөө нэр хүндтэйгээ харьцуулашгүй бага цалингаар хүчин зүтгэхнээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

892 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex