БНСУ-д зорчих хүмүүсийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна
БНСУ-д тархаад байгаа коронавирусээр 165 хүн өвчилж 23 хүн нас бараад байна. Дэлхийн нэр бүхий улсад 1329 хүн өвчилж 468 хүн нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.
Энэ вирусын халдвар бүрэн судлагдаагүй, вакцин, өвөрмөц эмчилгээ байхгүй, эндэгдэл өндөртэй тул онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байх, БНСУ-д эмчилгээнд явах гэж буй хүмүүс онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Коронавирус хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн байдлаа хангаж ажиллах тухай Албан даалгаврыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагч Ш.Раднаасэд өмнө нь хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст хүргүүлсэн.
Энэ дагуу хилээр нэвтэрч байгаа иргэдийн халууныг хэмжих, голомттой бүс нутгаас ирсэн бол эрүүл мэндийн асуумж, судалгаа бөглүүлэн тандалт хийж, мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг зорчигчдод өгч байна. Хилийн мэргэжлийн хяналтынхан сэжигтэй тохиолдол илэрсэн үед үзлэг хийх, анхан шатны тусламж үзүүлэх, тусгаарлах зэрэг бэлтгэлээ бүрэн хангаж, хамгаалалтын хувцас хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцөө бүрдүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.