Ерөнхий сайд АНУ-д хийсэн айлчлалаа дүгнэлээ

868

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгалаа. Та бүгд сонирхож байгаа байх, аяны богц ямар байв гэж. Аяны богцоо хоёр хувааж ярья гэж бодож байна.

 

JP Morgan компани манай Хөгжлийн банктай хамтраад 400 сая америк долларын дүрмийн сантай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохиролцлоо. Хоёрдугаарт, Дэлхийн банкинд айлчилж, гүйцэтгэх захирал хатагтай Индраватитай уулзах үеэр манай төсвийн алдагдлыг нөхөхөд 100 сая долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасныг нотоллоо. Айлчлалын үр дүн мөнгөн дүнгээр шууд илэрхийлэгдэх боломж гарч байна.

 

Мөн Дэлхийн банкны групп байгууллагууд болох IPS, Mega байгууллагуудын удирдлагуудтай албан ёсны уулзалтууд хийлээ. Mega бол олон улс, дэлхий даяар хөрөнгө оруулалтын баталгаа гаргадаг сан.  IPS бол хөрөнгө оруулалтын чиглэлийг хариуцан ажилладаг Дэлхийн банкны том байгууллага. Эдгээр чиглэлээр Монгол Улсад тав орчим төсөл дээр хамтарч ажиллаж, хөрөнгө оруулалтыг гаргая гэж тохирч чадсан. Эхний ээлжинд Ерөнхий сайдын хувьд би Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын Монголын төр эзэмших 51 хувь дээр Монголын Засгийн газрын өмнөөс Mega-г баталгаа гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг нааштайгаар шийдлээ.

 

Мянганы сорилын сангийн удирдлагуудтай уулзсан. Монголын эрчим хүчний салбарт тодорхой нэг том төслийг тус сангийн хоёр дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлье гэдэг саналаа тодорхой хэмжээнд ярилцаж, үргэлжлүүлж ажиллахаар тохирлоо.

 

Миний айлчлалын бас нэг гол зорилго бол хөрөнгө оруулах сангууд, хөрөнгө оруулалтын байгууллагууд, компаниудтай хийх уулзалт байсан. Энэ хүрээнд АНУ-ын Худалдааны танхим томоохон арга хэмжээ зохион байгуулсан. 120 орчим компани ирэх болов уу гэсэн таамаг байсан ч 160 давсан төлөөлөл ирлээ гэж зохион байгуулагчид хэлж байсан. Америкийн хөрөнгө оруулагч, компаниуд, хөрөнгө оруулалтын сангуудад "Оюутолгойн гэрээ зурагдлаа. Үүний араас Монгол Улс удахгүй Тавантолгойн орд газрын асуудлуудыг шийднэ. Бид нар бизнест эргэн ирж байна. Тийм учраас Монгол Улс руу хөрөнгө оруулаарай” гэдэг асуудлыг байнга ярьж явсан.

 

Зөвхөн дэд бүтэц, уул уурхайн том төслүүдээс гадна жижиг дунд үйлдвэрийн түвшинд асуудал нааштайгаар хөдлөх бололцоо нөхцөлүүд харагдаж байна. Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр дээр хойд Каролино мужийн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани орж ирж ажиллахаар тохирч, ажлууд нь эхлэхээр боллоо. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсад компани байгуулж, элэгний С вирус, бусад халдварт өвчнүүдийн эсрэг эм бэлдмэлүүд бэлдье, Монгол Улстай хамтарч ажиллаад, эргэж АНУ болон бусад томоохон зах зээл рүү гаргая. Энэ процессыг Америкт бэлэн болчихсон компани Монголд эмээ нийлүүлэх биш Монголд энэ компанийн үйл ажиллагааг эрхлээд Америкийн том зах зээл рүү гарч, олон тэрбум долларыг олъё гэдэг ийм хүсэлтийг тавьж байна. Энэ бол бид нар зөвхөн уул уурхай хөөцөлдөх биш бусад салбарт боломжууд гарч ирж байна.

 

Мөн АНУ-ын  OPIC гээд далайн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтыг дэмждэг корпораци, номхон далайн чиглэлээр байгуулагдаж байгаа худалдааны том хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх асуудлуудыг тавьж явлаа.

 

Нью-Йорк хотын Хөрөнгийн биржээр зочилж, Монголын Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад болон монгол компаниудыг Нью Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох энэ чиглэлээр хамтарч ажиллах саналуудаа солилцлоо.

 

Хөрөнгө оруулалт, бизнес, худалдааны чиглэлээр ажиллахаас гадна АНУ-ын төр захиргаа, улс төрийнхөнтэй уулзалтууд хийлээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Байдэнтэй хийсэн уулзалт ажил хэрэгч, нөхөрсөг, дулаан уур амьсгалд болсон. Энэ үеэр АНУ-аас орох хөрөнгө оруулалт, компаниудаа дэмжиж ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилга гарган ажиллая гэдгээ хэлж байсан. Конгрессын гишүүн, Сенатын гишүүдтэй ч хөрөнгө оруулалтын чиглэлээр уулзалтуудыг хийсэн. Мөн АНУ-ын Худалдааны төлөөлөгч, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын байгууллагын удирдлагуудтай уулзаж, Монголд  хийх хөрөнгө оруулалтын чиглэлээр хэлэлцэж явлаа. 

 

Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд руу хандах асуудал гурав дахь үндсэн багц асуудал байсан. Энэ хүрээнд Блүүмберг телевизийн төв байранд зочилж, арваад сурвалжлагчтай шууд ярилцлага хийж, Ройтерс агентлагт ярилцлага өглөө. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд "Нью Йорк Таймс” сонинг Монголд Монгол, Англи хэлээр гаргахаар тохирч чадсан нь энэ айлчлалын бас нэг сонин содон явдал байлаа гэж хэлэхийг хүсч байна.

 

АНУ-д хийсэн энэ айлчлал маань үр дүнтэй айлчлал боллоо гэж үзэж байна. Айлчлалын мөрөөр тодорхой хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудтай ажиллах асуудлуудад анхаарал, ач холбогдол өгч ажиллах юм бол эргээд эдийн засаг сэргэх, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, зөвхөн том төслүүд төдийгүй жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр ч гэсэн амжилттай ажиллах боломж байгаа нь харагдлаа.

 

Хөрөнгө оруулалтын хэмжээ нь таван триллион долларт хүрэх сангууд, компаниуд уулзалтуудад ирж байснаас харахад манай улсад хандах хандлага, сонирхол эргэж сэргэж байгаа эерэг уур амьсгал харагдаж байна.

 

НҮБ 1945 оны 6 сарын 26-ны өдөр Сан Франциско хотод анхны дүрмээ баталсны 70 жилийн ойн өдөр НҮБ-ын төв байранд ажиллалаа. Бан Ги Мүүн дарга Сан Франциско хот руу энэ ажиллагаанд явсан учраас түүний орлогчтой уулзаж, энэ намар болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлтэй танилцсан.

 

Хүний эрхийн комисст Монгол Улс анх удаа өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байгаа. Энэ сонгууль намрын дээд ассамблэйн үеэр болно. Үүнтэй холбогдуулж Монгол Улс нэр дэвшсэнийг дэмжих чиглэлээр НҮБ болон Хүний эрхийн комиссын удирдлагуудтай уулзсан.

 

Айлчлалын үеэр Америк, Монгол гэсэн хоёр талын уулзалтуудаас гадна олон талын, НҮБ-ын ажлуудаа урагшлууллаа. Намрын дээд хэмжээний ассамблэйд оролцоход Монгол Улсын бэлтгэлийг хангах чиглэлд тодорхой ахиц гарсан гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Тэрээр дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

868 сэтгэгдэл
:

スーパーコピーブランド激安ショッピングモール!
ブランドスーパーコピー品
ごとにぱっと見て全然違わないほどの外観を持ち、手触りも同じである。
当店スーパーコピーブランド商品とともに、高品質と安心をお届けいたします!
正規品と同等品質のコピー品 https://www.yuku006.com/ProductDetail.aspx?Id=201908060646478669

:

ブランドコピー時計専売店
当店は海外安心と信頼のブランドコピーブライトリング、代引き店です.
正規品と同等品質のシャネル コピー代引き,品質が秀逸,値段が激安!
ブライトリングコピー,代引きなどの商品や情報が満載!
全商品写真は100%実物撮影です!
お客様の満足度は業界No.1です!
ブランドコピー時計,時計コピー ,ブランド時計コピー販売(n級品)店舗 ブランド腕時計(ロレックス,ブライトリング,タグホイヤー,オメガ,ガガミラノなど)の最新 情報やイベントを紹介する正規販売店と腕時計コピーの専門サイトです。
当店はロレックスやパテックフィリップなどの新品ブランドコピー時計の販売と。
ブランドコピー https://www.yutee007.com/protype/list-193.html

:

【本日の特価】送料無料!
100%新品グルーポン系サービス!
【激安通販】本物保証!
2019正規品大特価販売店
独占販売代理店!
★期間限定★激安販売中!
激安通販,全商品送料無料!
特売品【送料無料】
楽天正規専門店,激安販売中!
超人気!
上質本革割引!
【激安専門店】
賛!
定番人気市場!
【楽天最安値に挑戦】
ロレックス時計コピー https://www.watcher007.com

:

handmade newborn elephant outfit girl nursery http://www.amaravathifocustv.com/noxapater_ahmeek/360-skull-cashmere-finley-cash
mere-skull-beanie-mere-soft too many rose and cons floral mesh dress shop clothes at nasty gal http://www.amaravathifocustv.com/orderville_sweet/toby-tiger-unisex-baby-cord-da
isy-dungarees-pink-0-6-months off shoulder top http://www.amaravathifocustv.com/pimmit_indianpoint/fashion-o-neck-lace-sleeve-c
asual-print-maxi-dress baby accessories baby girl gingham sunsuit from http://www.amaravathifocustv.com/pinckney_cleghorn/red-flared-sleeve-cut-out-bac
k-top
van heusen india on twitter this elegant black suit goes http://www.bouncetybounce.com/hunts_lakebenton/van-heusen-india-on-twitter-this-
elegant-black-suit-goes

:

http://www.gidtechnologies.com/angry/stylish-short-jeans-shape-and-stitching-des
ign-shoulder-bag-for-women-blackstylish short jeans shape and stitching design shoulder bag for women black
chaussures de running homme nike air max 90 discount noir orange http://www.aslamyatbok.com/still/chaussures-de-running-homme-nike-air-max-90-dis
count-noir-orange

:

http://www.aslamyatbok.com/road/tongs-femme-femme-tongs-camel-nu-pieds-rev%c3%aa
tement-lisse-fermeture-%c3%a0tongs femme femme tongs camel nu pieds rev锚tement lisse fermeture 脿
aelicy 2018 children backpacks kindergarten schoolbags for http://www.lulushouseofbooks.com/fur/aelicy-2018-children-backpacks-kindergarten
-schoolbags-for


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex