Хийжүүлсэн ундаа жил бүр 184 мянга орчим хүний аминд хүрдэ

Хүн бүхний уух дуртай хийжүүлсэн ундааг зохистой хэрэглэхгүй бол эрүүл мэндэд сөрөг талтай.
Тэгвэл хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээ жил бүр 184 мянга орчим хүний нас баралтыг гол шалтгаан болж байгааг эрдэмтэд тогтоосон байна.
АНУ-ын Бостон мужийн Тафтсийн их сургууль эрдэмтэн Дариуш Мозафаррян болон түүний хамтрагчид сүүлийн 30 жилийн турш хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэрэг хоол хүнс хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж, хорт хавдар, чихрийн шижин, зүрх болон судасны өвчин үүсэх гол шалтгаан болж буй судалжээ.
Судалгаанд дэлхийн 50 гаруй орны 611 мянган хүн хамрагдсан юм. Эдгээр хүмүүс хийжүүлсэн ундааны хэрэглээний давтамж болон нас баралтын хугацааг харьцуулан эрдэмтэд хийжүүлсэн ундааны хэт их хэрэглээ шууд болон шууд бус байдлаар жил бүр 180 мянга орчим хүний аминд хүрч байна гэсэн дүгнэлтийг гаргав.
Түүнчлэн хийжүүлсэн ундааг зуршил болгосон хүмүүс зүрхний өвчин, мөн II төрлийн чихрийн шижинд өртөх нь элбэг байгааг тогтоожээ. Цусан дахь сахарын хэмжээгээ үргэлж өндөр байлгаад байх юм бол зүрх чинь жирийн өдрүүдэд ч хэвийн хэмжээнээс хурдан цохилж, дархлаа муудаж, яваандаа татдаг болох аюултай аж.
Эх сурвалж: РИА Новости
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.