БНТУ-д Монголын иргэн амиа хорложээ

0


 

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн өглөөний 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г гэгч цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжилөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарлаа.

 

Талийгаач нь "Mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна.

 

Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын "Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулан эмнэлгийн үзлэгээр оруулж саатуулах байранд хорьж байсан бөгөөд хохирогчид цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үед буюу өглөөний 10:00 цагийн орчимд ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж уулзах хүсэлт тавьсан байна. Жижүүрийн цагдаа түүнийг авчрах гэж очиход өөрийгөө боомилсон байгааг харжээ. Хэргийн газарт түргэн тусламж ирсэн боловч аль хэдийнэ амьсгал хураасан байсан аж . Талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүй гэнэ.

 

Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэнэ. Түүний эхнэртэй утсаар холбогдсон боловч өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзаж байна.

 

Одоогоор талийгаачийн цогцсийг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байна. Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхний лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулж өгөхийг хүсэв. Гадаад хэргийн яам холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.