Монголд жуулчлахаар ирсэн дөрвөн жуулчин амиа алджээ
Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт"Hyundai starex” маркийн автомашин онхолдож, ослын улмаас Голланд улсын иргэн 35 настай эмэгтэй С, 50 настай эрэгтэй Ж нар амиа алджээ. Харин тэдгээр жуулчдын хөтчөөр ажиллаж байсан 27 настай эмэгтэйн бие муу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан "Ниссан экстриал” маркийн автомашин онхолдож, ослын улмаас БНХАУ-ын иргэн 32 настай эрэгтэй Х, 25 настай эмэгтэй Х нар нас баржээ. Эдгээр харамсалтай хэргүүдийг харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Зуны улирал эхэлсэн энэ үед орон нутгийн замын ачаалал нэмэгддэг. Аялж жуулчлах хүсэлтээ иргэд орон нутаг руу их явдаг бөгөөд замын ачааллыг тооцоололгүй гүйцэж түрүүлэх үйлдэл хийх эс бөгөөс эвдрэлтэй зам дээр хурд хэтрүүлэн явдгаас болж энэ мэт осол аваар буурахгүй байгааг
Цагдаагийн Ерөнхий газар болон Замын цагдаагийн газраас үргэлж сануулдаг. Гэсэн ч иргэд хайхрамж болгоомжгүй байдлаасаа болж зам тээврийн осолд өртсөөр байгаа юм. Урин дулааны улирал ирж орон нутгийн замын ачаалал ихэссэн энэ үед та хурдаа тааруулж, зорчигчдынхоо амь насыг эрсдэлд оруулахгүй аялж зугаалахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.