Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрийн задгайд байшин шатаж байна гэсэн дууддага ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 18 дугаар ангийн тасгийг очиход иргэн Б-ын 8x6 хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байсныг иргэд унтраасан байсан байна.
Уг гал түймрийн улмаас 47 настай эмэгтэйн баруун гуяны гадна хэсэг, гурван настай эмэгтэй хүүхдийн зүүн хөлний тавхай түлэгдсэн байсныг НТТ-103-т шилжүүлэн өгчээ. Мөн өнгөрсөн ням гарагийн шөнө 03:49 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 80 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг иржээ.
Дуудлагын дагуу гал унтраах, аврах 34 дүгээр ангийн тасгийг очиход 8x4 хэмжээтэй байшингийн баруун талын хэсэгт 3x4 хэмжээтэй өрөө, эд хогшил, дээврийн хамт шатаж байсныг унтраасан.
Гал түймэрт 62 настай, эмэгтэй өртөж нас барсан байсан учир цогцсыг дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, мөн иргэн 25 настай, эрэгтэйн зүүн хөлийн шилбэ орчим түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн 103-ын эмчид тус тус хүлээлгэж өгсөн байна. Тиймээс иргэдийг галын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байхыг НОБГ-аас анхааруулж байна.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.