БНСУ-ын визийн хугацааг сунгалаа
БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аяллаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сарын хугацаагаар сунгахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тус улсын ХЗЯ-наас гаргасныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв.
Энэ нь 2015 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс зургадугаар сарын 30-ны хооронд авсан БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд хамаарах бөгөөд оршин суух хугацаанд хамаарахгүй хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ.


Сэтгэгдэл байхгүй байна.