Энэ жил дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун болж буйг АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын газраас онцолжээ. Тухайлбал, дэлхийн уур амьсгалын сүүлийн 135 жилийн хугацаан дах хамгийн халуун зургадугаар болон долдугаар сар болж байна. Дэлхийн дулаарлаас улбаатай энэхүү уур амьсгалын өөрчлөлт нь "Эль Ниньо” буюу Номхон далайн усны дулааны хэм эрс нэмэгдсэнээс ийнхүү хэт халалт үүсчээ. Хэт халуун наймдугаар сарыг дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг уур амьсгал судлаачид анхааруулж байна. "Эль Ниньо” гэх энэхүү байгалийн үзэгдэл 1997 оноос эхэлсэн бөгөөд дэлхийн цаг агаарт хамгийн хүчтэй нөлөөлөх болжээ. "Эль Ниньо” үзэгдэл 2015- 2016 оныг дуустал үргэлжлэх магадлал 90 хувь байгаа гэсэн тооцоог АНУ-ын Үндэсний цаг уурын газраас гаргасан байна.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.