Г.Буяндоржид дүүргийн шүүхээс 3,3 жилийн ял оноожээ Матрын булан 2015/07/28 0 Г.Буяндорж нарын хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүн хэлэлцэж эхэлсэн бөгөөд Шүүх хурлын шүүгчээр Л.Батжаргал, улсын яллагчаар Ц.Мөнхнаран нар ажилласан байна. Шүүх хуралдаан өчигдөр 13:30 цагт эхэлж, үдшийн 23:00 цаг болтол үргэлжлэн явагдаад түр завсарласан. Өнөө өглөө 09:00 цагаас дахин үргэлжлэн хуралдсан шүүх хурал 14:00 цагт завсарласан бол дөнгөж сая шүүгч таслан шийтгэх тогтоолоо гаргажээ. Шүүхээс Г.Буяндоржийг хохирогч С.Билэгтийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 111-р зүйлийн 3-р заалтыг үндэслэн зүйлчлэн яллаж 3.3 жил хорих ял, мөн түүнийг хохирогчид зарсан "Ноёд констракшн” ХХК-ийг хууль бусаар буцаан авах зорилгоор Сэлэнгэ аймгийн Иргэний шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бус шийдвэр гаргуулах ажиллагаанд толгойлогчоор оролцсон гэм буруутайд тооцож 6 сар баривчлах ялаар, шүүгдэгч Д.Батжаргал, Г.Дамдиндорж нарт Шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бус шийдвэр гаргуулах ажиллагаанд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, 3 сар 10 хоног баривчлах ялаар, сэтгүүлч С.Баттулгад Г.Буяндоржийн захиалгаар хохирогч С.Билэгтийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гэм буруутайд тооцож Эрүүгийн 111-р зүйлийн 2-р заалтаар ял оноож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял тус тус оноосон байна. Сэтгүүлч С.Баттулгад оноосон 14 сая төгрөгийн торгуулийн ялаас түүний хоригдсон хоногт дүйцэх мөнгөн дүнг хасаж тооцсоноор 9 сая төгрөгийг төлөх шийдвэр шүүхээс гаргажээ Нийтлэсэн: Л.Ахинсайхан 0
Сэтгэгдэл байхгүй байна.