Даланзадгад хотод үлэг гүрвэлийн барималтай парк байгуулагдаж байна
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Соёл амралтын хүрээлэн байгуулагдаж байна.
Есдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн уг хүрээлэнд спортын талбай (сагс, теннисний талбай), дугуйн зам, эгшигт хөгжмийн аянд цацардаг хоёр төрлийн усан оргилуур, хүүхдийн 5-6 төрлийн тоглоом, хиймэл нуур, хөдөлж дуу авиа гаргадаг 20 төрлийн үлэг гүрвэлийн баримал, ногоон байгууламж гээд олон зүйлийг цогцлоох аж.
Орон нутгийн төсвөөс санхүүжиж байгаа уг паркт нийт 8 тэрбум 150 сая төгрөгийг зарцуулж байгаа аж.
Үлэг гүрвэлийн баримлуудыг тус аймгийн үлэг гүрвэлийн өлгий хэмээгддэг Хэрмэн цаваас олдсон олдворуудын төрлөөр сонгож хийсэн байна.
Даланзадгадын соёл амралтын хүрээлэнг бүрэн ашиглалтад орсны дараа бид фото мэдээлэл хүргэх болно.
Үлэг гүрвэлийн гэрэл зургуудыг Спортын мэдээ мэдээллийг нэг дороос фэйсбүүк хуудаснаас авав.
Сэтгэгдэл байхгүй байна.