Яамаар ч юм бэ дээ, энэ Б.Наранхүүг...

603
Яамаар ч юм бэ дээ, энэ Б.Наранхүүг...ХХүн ер нь амьд явахдаа их юм үзэх юм. Тэртэй тэргүй манийн амьдрал улстөр гээчээс шалтгаалдаг болохоор хүссэн хүсээгүй улстөр гээчийг шохоорхоно. Улстөрчид муудалцаж, толхилцохоор л талхны үнэ нэмэгдчихнэ. Хэн нэгнийх нь дургүй хүрч, хонзонгоо авч байгаа нь тэр. Зүгээр л жишээ бол энэ.

Манай УИХ-д Б.Наранхүү гэдэг гишүүн бий. "Мон Уран”-ы захирал, Ажнай шарга азарганы эзэн гэвэл монголчууд илүү танина.

Энэ хүн УИХ-д суугаад хоёр жилийн нүүр үзэх гэж байна. "Бүтээсэн” хуувь хэд байдгийг мэдэх хүн ховор. Харин Хүүхдийн паркийн газраа өөртөө үлдээхээр болж, улмаар 68 давхар барилга барьж монголчуудыг ангайлгах гэж байгааг нь та ч мэднэ.

Мань эр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаад Япон руу нисчихжээ. Тэнд очоод Япон түнштэйгээ хамт Ерөнхийлөгчийг "барьж” аван, 68 давхар барилгынхаа төслийг сайхан танилцуулаад авчээ. Хэвлэлүүд мэдээлсэн байна лээ.  

Яг үнэндээ Б.Наранхүүгийн энэ үйлдэл  Монгол төрийн түүхэнд анхдагч нь болж байгаа юм. Хувьдаа бизнестэй байсан олон хүн төрийн түшээ болж Их хуралд орж ирдэг. "АПУ” Г.Батхүү, "Монгол тамхи со” Ц.Дашдорж, "Буян” Жагаа, "Эрэл” Б.Эрдэнэбат... гээд зөндөө бий. Энэ хүмүүс төрд гараад хувийн компанийнхаа талаар нэг их дуугараад, хөөцөлдөөд гүйх нь ил багасаад эхэлдэг. Түмний нүдэн дээр лав ярьж хэлдэггүй, компанийнхаа ажлыг хийдэггүй. Хууль дүрмээр хориглодог болохоор тэр. Харин "Мон Уран” Б.Наранхүү гэж төрийн түшээгийн хэргэм зэргийг өнөө хэр нь ойлгоогүй эрхэм байх.

Жилийн өмнө дөө, Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг дээр "Мон Уран”-ыхаа өмнөөс паркийн газар булаацалдаад зосч байв. Хэдэн сарын өмнө "Мон Уран”-ыхаа өмнөөс Японд очиж гэрээ байгуулаад зосч л байсан. Харин өчигдөр, уржигдархан Японд оччихсон Монгол төрийн тэргүүнд  "Мон Уран”-ы барих гэж буй барилгын төслийг танилцуулаад зогсч байх юм. Ингэж болохгүй л дээ.

Уг нь Монгол төрийн хүний ёс жудаг, баримтлах дүрэм гэж бий. УИХ-ын 2009 оны 34 дүгээр тогтоолын хавсралт болгож УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гээчийг баталсан байдаг. Эрхэм гишүүн болсон хүн тангараг өргөхдөө л үг үсэг бүрээр нь цээжилж, бүрэн эрхийнхээ хугацаанд ба бэ-гүй мөрддөг "цаас” л даа, уг нь. Энэ ёс зүйн дүрмийн 3.1.3-д "...албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх...” зэрэг эрхэм гишүүдийн сахих ёстой олон хориг бий. Энэ бүгд Б.Наранхүүд үйлчлэхгүйгээр барахгүй, огтхон ч падлийгүй бололтой юм. Яамаарч юм бэ дээ, энэ Б.Наранхүүг?

Тэр угийн бизнесмэн гэгддэг хүн. Төрд ажиллаж туршлага хуримтлуулж байгаа нь энэ УИХ.

Учир мэдэх зарим хүн хэлж байна. "Энэ Б.Наранхүүг ингэж зовоож байхаар мөрөөрөө бизнес хйигээд явах эрх чөлөөтэй болгочихоосой...” гэж. Энэ нь ч хаанаа хаанаа зөв сонголт юм шиг ээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

603 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex