Япон улс Монголоос тусламж хүслээ
Шинзо Абе захидалдаа "Умард Солонгостой холбоотой асуудлууд, тэдгээрийн дотор 1970-1980 онд Пхеньянд хулгайлагдсан япончууд болон цөмийн ба пуужингийн хөтөлбөрийн талаарх асуудлуудыг шийдвэрлэхийг Япон улс чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээсэн байна.
Токио Пхеньянтай хэлэлцээ хийхийн тулд Улаанбаатартай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсч байгаа аж. Учир нь Япон Умард Солонгостой дипломат харилцаа тогтоогоогүй бол Монгол Улс Умард Солонгостой дипломат харилцаатайг тус мэдээлэлд онцолжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд Умард Солонгостой харилцаагаа илүү нягт болгохоо хэлээд, Абэг Монголд айлчлахыг урьсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ долоо хоногийн лхагва гарагт Улаанбаатар хотноо "Kyodo” болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө "Миний төлөөлөгч энэ сарын эхээр Умард Солонгост айлчилсан. Хулгайлагдсан иргэдийн талаарх асуудлыг урагшлуулах талаарх "тусгай санал” бүхий захидлыг тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд дамжуулан өгсөн” гэж хэлсэн юм. Такэбэ Ерөнхий сайд Абэг төлөөлөн Монголд анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ёслолд оролцсон билээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ