П.Цагаан: Гадаадын 50 гаруй зочид хүндэтгэлийн хуралд оролцоно

967
П.Цагаан: Гадаадын 50 гаруй зочид хүндэтгэлийн хуралд оролцоно
Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Анх удаа Монгол Улсад ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна.Ойн хүрээнд Олон улсын хүндэтгэлийн хурал зохион байгуулахаар болжээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Ирэх лхагва гаригт буюу энэ сарын 29-нд Монголд анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой тохионо. Үүнийг тохиолдуулан Олон улсын хүндэтгэлийн хурал, бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ хүндэтгэлийн хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар зохион байгуулж байгаа. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайд болон гадаад, дотоодын олон хүндтэй зочин оролцоно. Одоогоор гадаад улс орон, олон улсын байгууллагын 50 гаруй зочин, төлөөлөгч ирэхээ мэдэгдсэн. 

-Ингэхэд анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн онцлог юу байв? 

-Монголын анхны чөлөөт ардчилсан сонгууль нь нэр дэвшүүлэхээсээ эхлээд шинэ содон, сонирхолтой түүхэн үйл явдлаар дүүрэн байсан. Өргөн олны идэвх оролцоог бүрэн хангаж оролцуулж байснаас гадна сонгогчдын идэвх ч өндөр байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Тухайн үед сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 98 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байдаг. 

-Анхны чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсын төр, засгийг цоо шинээр эмхэлж, өнөөдрийн институтууд бий болсон гэж ойлгож болох уу? 

-Тийм ээ, шилжилтийн шинжтэй институтууд ч байгуулагдсан. 1990 оны долдугаар сарын сонгуулиар сонгогчид аль нэр дэвшигчийг дэмжих вэ гэдгээс гадна улс төрийн аль хүчнийг дэмжих вэ гэдгээр саналаа өгсөн. Сонгуулийн санал хураалтын дүн, харьцаанд тулгуурлаж анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын бага хурлыг байгуулсан. Түүнийг Ардын их хурлаас байгуулсан юм. Мөн Ерөнхийлөгчийн институт анх удаа бий болсон. Урьд нь Монгол Улс Ерөнхийлөгчгүй явж ирсэн. Тэгэхээр 1990 оны анхны ардчилсан сонгууль бол түүхэн үйл явдал юм. 

-Монголын ардчилсан сонгуулийн туршлага гадаад орнуудын анхаарал, сонирхлыг их татдаг. Зарим орон энэ туршлагаас судалж, сургамж авч байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Өнгөрсөн 25 жилд засгийн эрх мэдэл тайван замаар, чөлөөт сонгуулиар улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд хэд хэдэн удаа шилжсэн. Тайван замаар улс төр, эдийн засгийн хос шилжилт хийсэн орон бол энэ бүс нутагтаа Монголоос өөр байхгүй. Тиймээс Монголын тайван ардчилсан хувьсгалын туршлага, түүний ололт, сургамж нь гадаадын бусад орны анхаарлыг зүй ёсоор татдаг. Өндөр үнэлгээ авдаг. 25 жил гэдэг бол хүний амьдралд урт мэт боловч улсын түүхэнд богино хугацаа юм. Гэхдээ 25 жилийн ой бол алдаа оноо, амжилт, сургамж, бидний цаашдын хөгжил дэвшил, ирээдүй, төр, засгийн ажилд ч ач холбогдолтой, гадаад дотоодын хүмүүст ч сонирхож судлах, хуваалцах ийм түүхэн үйл явдал юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

967 сэтгэгдэл
:

laser tools flexi fuel line socket set 3 8 d http://www.topseocompanyinlahore.com/mountunion_pedricktown/dinner-shirt-pleated
-white-stretch prince love symbol cufflinks 3d glass lens front music rock musician gift http://www.topseocompanyinlahore.com/mustang_diamondcity/still-mourning-alphabet
-necklace-weve-found-16 louis vuitton unused louis supreme louis vuitton epi red m53418 http://www.topseocompanyinlahore.com/negley_cherryville/heart-bracelet-in-rose-g
old-and-cubic-zirconia star wars the black series darth vader premium electronic helmet http://www.topseocompanyinlahore.com/nunapitchuk_harbors/mens-18k-gold-chains
alloy steel black screw and nuts with hex socket head cap screws assortment set kit http://www.yenipvp.com/homer_pelhammanor/alloy-steel-black-screw-and-nuts-with-h
ex-socket-head-cap-screws-assortment-set-kit