Монгол цэргүүд Тянь Аньминий талбайд алхах бэлтгэлээ базааж байн
а
Ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Монгол, Зөвлөлт, Хятадын цэрэг Японы миллитаристуудаас Хятадыг чөлөөлсний 70 жилийн ойн өдөр тохионо. Ойн хүрээнд Бээжингийн Тань Аньминий талбайд цэргийн парад болох бөгөөд монгол цэргүүд оролцож жагсахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.
Монголын Зэвсэгт хүчний төлөөллийг цэргийн ёслолын жагсаалд оролцуулах хүсэлтийг БНХАУ-аас ирүүлсэн байна. Бээжин хотын төв талбайд болох цэргийн ёслолын жагсаалд 15 орны цэрэг эрс оролцох аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ