Монгол залуус Солонгост амиа алджээ
БНСУ-д ажиллаж байсан монгол залуус осолдож, амь насаа алдсан тухай зарим цахим хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар албан ёсны мэдээллийг ГХЯ-аас авлаа.
Монгол Улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц гэх хоёр залуу 2015.08.04-ний 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрийн доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолдсон байна. Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгажээ. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны 3 сарын визээр ирж, цагийн ажил хийж байжээ.
Гадаад хэргийн яамнаас талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУруу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Өнөөдөр Ш.О-гийн ар гэрийнхэн БНСУ руу явжээ. Харин Н.Ц-гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна гэж мэдээлэв.
Сэтгэгдэл байхгүй байна.