Хүүхэд хүүхдээ бууджээ
Буутай хайнга харьцаж, хэрэглэснээс болж золгүй тохиолдлууд гарах болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутагт өнгөрсөн даваа гаригт хүүхэд хүүхдээ буудсан хэрэг гарчээ. Тодруулбал "Бага шар хоолой"-н задгайд оршин суух 12 настай эрэгтэй "Э" гэх хүүхэд өвөөгийнхөө бууг гэрлүүгээ зөөж байгаад сум алдсан байна. Улмаар найман настай хүүхдийн бөөрний орчимд буудаж гэмтээсэн хэрэг гарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.