Эхнэрээ хөнөөсөн залууд 23 жил хорих ял оноожээ Шинэ мэдээ 2014/08/19 841 Эхнэрийнхээ амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Б.Ган-Очирт холбогдох хэргийг өчигдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд боллоо. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд эхнэрээ төрсөн гэрт нь байхад очиж амь насыг нь хохироосон бөгөөд гэмт хэргийг зогсоох гэсэн эхнэрийнхээ эгчийг мөн гэмтээсэн юм. 841