Япончууд бөмбөгдүүлсэн өдрөө санадаггүй
Цөмийн зэвсгийг түүхэнд анх удаагаа байлдааны зорилгоор ашигласны 70 жилийн ойн арга хэмжээг Японы Хирошима, Нагасаки хотуудад зохион байгуулж байна. Энэ гурван өдрийн турш уг ойн арга хэмжээ өргөн тэмдэглэгдэж цөмийн бөмбөгдөлтөөр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж байна.
Японы хотуудыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөний ойн өмнөхөн NHK радио станц олон нийтийн санал асуулгыг сонсогчдынхоо дунд явуулжээ. Эдгээр хоёр хотыг бөмбөгдсөн өдрийг өнөөгийн япончуудын 70 хувь нь мэддэггүй гэсэн хариултыг уг санал асуулга өглөө. Харин тэр хотуудын хүмүүсийн дунд энэ тухай мэдээлэл сайтай, тэдний тал хувь нь үнэн зөв хариулт өгчээ.
Атомын бөмбөгийн учруулсан хохирлын талын мэдээ нь эх сурвалжаасаа хамааран янз бүрээр яригддаг. "Жаал хүү” бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас шууд амь үрэгдэгсдийн тоог 70-80 мянган хүн гэдэг ба 1945 оны оны сүүлчээр цацраг туяаны хорлого зэргийн үр дагаварыг нь тооцоод амь үрэгдэгсдийн тоог 90-166 мянган хүн гэж үзжээ.
"Бүдүүний” атомын дэлбэрэлт нь төвөөсөө нэг км-ийн зайд амьд бүхнийг бүрэн устгасан байдаг. Тэр жилийнхээ сүүлчээр амь үрэгдэгсдийн тоог 60-80 мянга гэж тооцжээ. Нагасаки хот толгодын дунд байрлах учир бөмбөгийн цохилтын хүч газрын гадаргаас болон суларсан байжээ.
Хирошима, Нагасакид хийсэн атомын довтолгооны 70 жил: фото түүх
Хирошима хот бөмбөгдөлтөөс өмнө, ховорхон үлдсэн зургийн нэг
Хирошима хот дээр "Жаал хүү” нэртэй бөмбөгийг хаясан "Энола Гэй” онгоцны багийнхан. Тэдний сүүлчийн хүн нь 2014 онд 93 настайдаа өөд болжээ
Хирошима хотыг сүйрүүлсэн "Жаал хүү” нэртэй ураны бөмбөг
Хирошима хот бөмбөгдөлтийн дараа.
Дэлбэрэлтийн төвөөс нэг км-ын зайд
Хирошима, 1946 он
Нагасаки хотыг бөмбөгдсөн "Bockscar” нэртэй В-26 бөмбөгдөгч
"Бүдүүн эр” нэртэй цөмийн бөмбөгийг Нагасаки хот дээр хаяжээ
Бүдүүний дэлбэрэлт
Дэлбэрэлтээс хоёр км-ийн цаана
Сүйрэл
Сэтгэгдэл байхгүй байна.