Халуун ногоотой хоол урт наслуулдаг
Халуун ногоо, нэн ялангуяа шинэ чили перцтэй хоол урт наслахад тустай гэдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ. 30-79 насны нийт хагас сая гаруй хүнийг хамруулсан судалгааны дүнгээс үзэхэд халуун ногоо байнга хэрэглэдэг хүмүүс зүрх судас, амьсгалын замын болон хавдрын гаралтай өвчний эрсдэлд бага өртдөгийг судлаачид өгүүлсэн аж.
Мөн чили перцэнд капсаицин хэмээх үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг. Харин хятад хоолны олонхид нь энэ төрлийн халуун ногоог ашигладаг байна. Эрдэмтэд судалгааны дүнг эрүүл мэндийн шинжлэх ухааны BMJ сэтгүүлд нийтэлсэн ба тэд халуун ногоог бүх талаараа ашигтай гэж дүгнэхэд арай эрт хэмээн дүгнэжээ.