Энэ хүү эх дэлхийдээ хайртай
Сэлбийг өгсвөл сэрүүхэн... гэдэгсэн. Магадгүй цэвэрхэн ч
гэж дуулдаг байсан байж мэднэ. Энэ дууны утга учрыг оршоож нэгэн хүү тэмцэж
явна. Түүнийг З. Буянхишиг гэдэг. Балчир биендээ сайн айхны төлөө их санаа тээж
яваа түүнийг бахдууштай. Сэлбэ голын тухай яруу найрагч Ц.Чимэддорж....
"Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно
Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино
Агсал буурал Туултайгаа хатирч л бэлчирлэдэг усан
Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгэнэ
...Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ
Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа
Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы
Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа элгэнд хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч амьсгалаа өвөр дээр чинь хураах нь ээ
Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг
Тогтоож ч чадалгүй уурга чиргүүлэн алдсан байж
Зэм халдаамгүй Алтайн цаадах
Зэрэглээ залгилсан халтар говийн
Бидэрээ гээтэл цалгилах эмнэг хуланг тогтоох юм гэнэ
. Битгий сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа...хэмээн гунисхийсэн нь бий. Тэрхүү сэтгэлийнх нь жимээр бидрэгч З.БУянхишиг хүү Сэлбийн хогийг цвэрлэхийн төлөө төрсөн мэт амьдөрч байна. Аавынхаа үгнээс зөрөөгүй энэ хүүгийн гарт Сэлбийн хөвөөн дээр наргиж цэнгэж суусан хүн болгоны тарьсан хог баригдаж, муу муухай болгон тэмтрэгдэж байгаа. Гэвч тэрээр байгаль дэлхийнхээ төлөө алив сайхныг тарьж явна. Түйний сэдсэн бодсоныг ангийн нөхөд нь, улмаар үеийнхэн нь уламжилж, байгаль эх дэлхийнхээ төлөө аян өрнүүлж байна. Энэ хүү эх дэлхийдээ хайртай...
Л.Зул
Сэтгэгдэл байхгүй байна.