Хятадын Жэжян мужийн гол цусан улаан өнгөөр урсчээ
Гэвч хэдхэн цагийн дотор уг голын уснаас хачин үнэр үнэртэж, цусан улаан өнгөөр урсах болсон гэнэ. Нутгийн оршин суугчид цэвэр хуванцар саваас голоос ус хутган авахад усны өнгө маш тод байсан байна.
Тосгоны иргэн На Ван "Манай тосгоны хэдэн хүн өглөө 05.00 цагт босоод гол руу харахад хэвийн байсан. Гэвч хэдхэн минутын дараа голын ус улаанаар будагдсан байсан. Энэ гол бол туйлын цэнгэг бөгөөд шууд уухад ч болохоор байдаг. Тосгоны иргэд энэ голоос байнга загас барьдаг. Энд голыг бохирдуулах ямар нэгэн үйлдвэр байдаггүй. Гэтэл яагаад ийнхүү улаан өнгөтэй болсоныг мэдэхгүй байна” гэж ярьжээ.