Аз жаргалтай гэр бүл
2008 оны Бээжингийн олимп Монголчуудад үнэхээр ээлтэй байсан. Монголын спортын түүхэнд байгаагүй их амжилтыг гаргасан тамирчид маань одоо ч "шинэ" хэвээрээ анхаарлын төвд байна.
Тамирчин бүрийн их амжилтынх нь ард үргэлж сайн эхнэр нуугдаж байдаг. Олимпийн алтан медальт МУХБ Э.Бадар-Ууганы арын албыг сайтар хашдаг эхнэр Азжаргалдаа аварга маань үргэлж хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан сэтгэлийн үгээ илгээдэг.
Хар нялхаасаа нэг гудамжинд тоглож, үерхэж дотноссон хосууд маань Нандин хэмээх хөөрхөн охинтой. Ханилаад 6 жилийг ардаа орхисон хосууд маань саяхан хувийн эмнэлэгээ нээсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.