Ерөнхий сайд хадамдаа нугасгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Дадал суманд болсон Буриад зон олны "Алтаргана” наадамд оролцсон. Тэрбээр наадмаа дуусгаад өчигдөр гэр бүлийн хамт Дорнод аймагт хүрэлцэн иржээ. Тэрбээр аймгийн төвд хэсэг саатсаныхаа дараа Халхгол сумыг зорьсон байна.
Албан бус мэдээллээр Гүйцэтгэх засаглалын тэргүүн Буйр нуурт гурван хоног амраад буцах бололтой. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Буйр нуурт зуны амралтаа зугаатай өнгөрүүлээд буцаж байсан билээ. Энэ удаа ч мөн адил ховорхон олддог зав чөлөөгөө хаа нэг гадаадын улс оронд биш, эх орныхоо үзэсгэлэнт газар, "хадмынхаа нутагт” өнгөрүүлээд буцахаар шийджээ.
Б.Тэмүүлэн
http://www.bataar.mn/10025439