Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй болов Шинэ мэдээ 2015/08/13 809 Өршөөлийн тухай хуулийг санаачлагч гишүүд хэдэн өдөр хаалттай хэлэлцсэний үндсэнд баталсан билээ. Эл хуулиар албан тушаалтан, авлигын хэрэгт холбогдож, ял зэм эдэлж байгаа эрхмүүд суллагдах болсон нь олон түмний бухимдлыг төрүүлээд байгаа юм. Түүнээс гадна бие даагч гишүүд уг хуулийн төслийг батлагдсаныг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчийг хориг тавина гэдэгтээ итгэлтэй байна гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах ёстой. Тиймээс хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагчид, гэмт үйлдлээ халхлахыг хичээгчдийг, тэдний гар хөл бологсдыг хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй, УИХ-ын гишүүд өөгшүүлж, урамшуулж болохгүй. Дээрх үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй байх нь зөв” гэж цахим хуудсандаа бичжээ. 809