Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Тарваган тахал өвчин:
Өвчтөн "Д” 16 настай, эрэгтэй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат.
Өвчтөний биеийн байдал хэвийн, биеийн халуун 36,30С, артерийн даралт 100/60мм.муб, судасны цохилт 1 минутад 65 удаа, амьсгал-20 удаа.
Сумын Засаг даргын захирамжаар гадна хөл хориог цуцалж, эмнэлэгт хөл хорионы дэглэм үргэлжилж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1а/3156 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллах;
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх;
Хүн амд зориулсан тарваган тахал өвчний талаар инфографик бэлтгэн сурталчлах.
Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол:
Өвчтөн "С” 22 настай, эмэгтэй, Увс аймгийн Тэс сумын харьяат. 8 дугаар сарын 17-ны өдрөөс сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 8 дугаар сарын 19-ний өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжин эмчлүүлж байна. Өвчтөнөөс сорьц цуглуулан аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжилж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Боом өвчний сэжигтэй тохиолдлын мэдээг дэлгэрэнгүй мэдээлэх
Шаардлагатай гэж үзвэл эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх.
Томуу, томуу төст өвчин:
Улсын хэмжээнд 8 дугаар сарын 10-аас 16-ны хооронд 103698 хүн амбулаториор үйлчлүүлсэний 2212 (2.1%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. ХӨСҮТ-д нийт 27 сорьц хүлээн авч шинжилсэнээс 4 (26%)-д риновирүс, 1 (7%)-д бокавирүс, 1 (7%)-д энтеровирүсийн ген тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 19.3%.
Дэлхий дахинд 1413 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 502 (35.6%) хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мэдээлэл сурталчилгаа хийж байна.
Эбола вирүст халдвар:
2015 оны 08 дугаар сарын 19-ны байдлаар дэлхийн 10 улсад 28047 хүн өвчилж, 11347 (40%) хүн нас баржээ. Эрчимттэй тархалттай байгаа Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 3 хүн шинээр мэдээлэгдсэн ба Сьерра-Леон улсад хүний өвчний тохиолдол тогтвортой буурч байна.
Эх сурвалж: ДЭМБ
Сэтгэгдэл байхгүй байна.