Селена Гомез ээж болжээ
Дуучин Селена Гомез 1930 оны тухай өгүүлэх "Dubious Battle” гэх шинэ кинонд 15 настайдаа хүүхэдтэй болсон Лусина гэх бүсгүйн дүрийг бүтээж байна. Зураг авалт Техас болон Лондонд явагдаж байгаа аж. Уг кино ирэх есдүгээр сард нээлтээ хийх гэнэ. Кинонд Селенагаас гадна "Өлсгөлөн тоглоом” киноны од Жош Хучерсон тоглосон байна.
Дуучны хүүхдийн дүрд тоглож буй таван сартай Моника гэх охин Селенагийн дотны найзын хүүхэд гэнэ. Тэрбээр кинонд тоглохоор болсныхоо дараа Моникаг гэртээ авчирч, яг л ээж шиг асарч, халамжилж буй гэж "TMZ” сайт мэдээлэв.
Селена твиттертээ "Хүүхэд төрүүлэхээс илүү асрах хэцүү юм. Би зураг авалтын турш Моникаг тэвэрч байна. Ээж байх хэцүү юмаа. Ээжээ, гомдоож байсан бол уучлаарай” гэж жиргэжээ.
www.agshin.mn
Сэтгэгдэл байхгүй байна.