Ч.Сайханбилэг: Сурагчдад 11340 суурин компьютер нийлүүлнэ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож багш сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын эрхэм зорилго, алсын хараагаа бүтээлч шийдвэр гаргах чадвартай, дэлхийд өрсөлдөх мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах "Монгол хүн” гэж тодорхойлсон. Зорилгынхоо хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх "Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг батлан гаргаж, хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь, боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна гэдгийг онцлоод Засгийн газар төсвийн орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Цаашид энэ чиглэлээр олон ажил хийх болно гэдгээ илэрхийллээ. |
Сэтгэгдэл байхгүй байна.