Шинэ мэдээ
Боловсрол, соёл шинжлэх ухааны яам "Боловсролын чанарын шинэчлэл”-ийн бодлого хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг шинэчилж, 2016-2017 оны хичээлийн жилд нийт цэцэрлэгт хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Мөн суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг энэ хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын нийт сургуульд хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан "Сургуулийн өмнөх болон суурь боловсролын цөм хөтөлбөр” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалт өчигдөр болов. Дэлхийн улс орнуудын боловсролын бодлого шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил, ирээдүйн нийгэмтэй зохицон амьдрах чадвартай иргэнийг бэлтгэхэд чиглэж буй билээ. Энэ цаг үед монгол хүүхэд бүр бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, түүх, соёл, уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших хэрэгцээ бий болоод байна. Тиймээс цөм хөтөлбөрүүдийн зорилго ч энэхүү хэрэгцээг хангахад оршиж байгаа аж. Сургалтын цөм хөтөлбөр, сурах бичгийг боловсролын эрдэм шинжилгээ арга зүйн байгууллага, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, төрийн бус байгууллагын төлөөлөл болох 160 гаруй багш, судлаач хамтран боловсруулжээ.
Шинэ мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.
Сэтгэгдэл байхгүй байна.