Дүрэм зөрчвөл дээд тал нь 10 оноо хасна

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэх юм. Энэхүү оноо тооцох журам нь Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид энэхүү журам үйлчилнэ. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно.
Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгохоор зохион байгуулжээ.
Жолооч нар ямар хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрхэн зөрчсөн тохиолдолд зөрчлийн 10 онооноосоо хасуулахыг ойлгомжтойгоо хүснэгтлэн хүргэж байна.




Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог зөвхөн хасах бус сэргээх, урамшуулах тогтолцоог ч мөн бий болгожээ. Тэгвэл ямар тохиолдолд зөрчлийн бүртгэлийн оноог сэргээж, урамшуулахыг хүснэгтээр үзүүллээ.

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог цагдаагийн байгууллага зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэлд үндэслэн, жолоочийн бүртгэл мэдээллийн санд мэдээлэл оруулах байдлаар тооцож ажиллана.
Мөн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр жолоодох эрхийн үнэмлэхийн дугаар ашиглан авах боломжоор хангагджээ.
Зөрчлийн онооны мэдээлэлд жолоочийн овог, нэрийн үсгийг 30-аас дээшгүй хувийг түүвэрлэсэн байдлаар, зөрчлийн онооны үлдэгдэл, хасуулсан, сэргээсэн, урамшуулсан түүх багтах аж.
Жолоочийн зөрчлийн онооны мэдээллийн сангийн баяжилт, нууцлалыг Цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах ба журмыг зөрчсөн цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.