87 настай загварлаг эмээ олны байлдан дагуулсаар байна
Дэлхийн хамгийн цоглог гэж хэлж болох эмээ 87 настай. Тэрээр олон нийтийн сүлжээнд 10-аад жил олны анхаарлыг татаж байгаа гэнэ. Тод загварлаг хувцас, тамхи, компьютер тоглоом гээд тэр залуучуудын хийдэг үйлдэл бүрийг хийдэг аж. 87 настай Хелен Ван Винкл АНУ-ын Теннесси мужид амьдардаг. Инстаграм хуудсандаа 1,5 сая дагагчтай энэ эмээ маш цоглог гэнэ. Харин залуус түүнийг хуучинсаг хувцасладаг гэж үздэг аж. Тэрээр тод өнгийн хувцас, богино ханцуйтай цамц цэцгэн хээ том гинж ээмэгэнд дуртай юм. Та түүнийг хараад дэлхийн хамгийн цоглог эмээ гэж хүлээн зөвшөөрөх байх.
Б.Нараа