Дэвид Бекхэм Жемс Бондын дүрд
Нэрт хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэм Жеймс Бондын дүрд тоглоно гэсэн мэдээлэл цахим ертөнцөд хүч аваад байна. Энэ мэдээллийн үнэн эсэх олох хүний сонирхлыг төрүүлж байгаа.Тэгвэл Дэвид Бекхэм ABC News-т хариулж өгчээ.
"Тийм ээ, би энэ тухай олон удаа сонссон, үнэхээр инээдтэй. Би мэдээж Жеймс Бонд болохгүй, тоглохгүй” гэж хариулжээ. "Би хэзээ ч жүжиглэнэ гэж бодож байгаагүй. Хүмүүс намайг кино ертөнцөд хөл тавьна гэж ярьж байна, харин би одоохондоо зүгээр л сонирхож байна.”
Жеймс Бонд Бекхэмийн тухай яриа гарсан нь ирэх даваа гарагт олны хүртээл болох түүний тоглосон богино хэмжээний кинотой холбоотой. Энэ кино нь Британий тансаг хувцасны Belstaff брэндийн сурталчилгаа юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна.