Ашер нууцаар гэрлэжээ Шинэ мэдээ 2015/09/26 0 R’nB дуучин Ашерын шүтэн бишрэгч бүсгүйчүүд дэрээ норгохоос аргагүй болжээ. Дуучин залуу өөрийн хайртай бүсгүй Грэйс Мигельтэй нууцаар гэрлэсэн бөгөөд одоо хуримын аяллаа бараг дуусгаж байгаа аж. Хосууд амрах газраараа Куба Улсыг сонгосон бөгөөд нууцаар хурим хийснийхээ маргааш өдөр буюу есдүгээр сарын 08-нд тийшээгээ явжээ. Ашер, Грэйс нар Атлантад хөлгүй их найр хийхээр төлөвлөж байсан гэнэ. Гэвч баахан ажил орох нь гэж айгаад хоёулахнаа романтик байдалд хуримлажээ. Яг одоо шинэхэн хос бал сараа Гавана хотод өнгөрүүлж байгаа аж. Дуучин залуу, продюссер бүсгүй хоёр 2009 оноос хойш хамтдаа байгаа билээ. Энэ оны нэгдүгээр сард тэд сүй тавьснаа зарласан юм. Эх сурвалж www.wikimon.mn- See more at: http://www.wikimon.mn/content/64054.shtml#sthash.BqTIiQtZ.dpuf 0
Сэтгэгдэл байхгүй байна.