ТӨМӨР ЗАМЫН оросууд буюу зүтгэдэггүй зүтгүүрүүд

1018


Өнөө цагийн төмөр замд олон зүтгүүр, илчит тэрэг бий. Тэдгээрийн дунд онцгой хэдэн техник бас байх. Хийсэн ажилгүй, зүтгэдэггүй, хөдөлдөггүй. Музейн үзмэр шиг хадгалагддаг. Гэсэн атлаа тэднийг музейд тавих зорилгоор биш, ачаа тээвэрт ашиглах гэж өндөр үнээр худалдан авсан нь саяхных.

Магадгүй, Монголын хамгийн үнэтэй үзмэрүүд музейд биш, "Улаанбаатар төмөр зам” нэгтгэлийн хашаанд үнэгүйдэн хэвтэж байна

Гэтэл төмөр зам гэдэг их айлын ажилд зүтгүүр дутна уу л гэхээс илүүддэг нь үгүй. Чухамдаа "зүтгэдэггүй зүтгүүрүүд” нь техниктэй гэхээсээ хүнтэй, дарга нартай, төмөр замын оросуудтай холбоотой болж таарлаа.

2013 оны зургадугаар сарын 11-нд "Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 816 сая төгрөгийн үнэ бүхий сэлгээний илчит тэрэг худалдан авах гэрээний эхийг боловсруулжээ. Уг гэрээнд худалдан авах техникийг тодорхойлохдоо "2012 онд үйлдвэрлэсэн, шинэ хөдөлгүүртэй, ашиглалтад явж байгаагүй...” хэмээсэн байна.

Манай инженерүүд гэрээ ёсоор ОХУ-аас будаг нь ханхалсан шинэхэн илчит тэрэг ирэхийг хүлээв. Гэтэл хуучнаас хуучин техник дохиогоо хангинуулах нь тэр. Учрыг нягталбал, оросууд гэрээг зөрчсөн хэрэг биш байлаа.

Харин дунд нь зуучлал хийсэн компанитай худалдан авах ажиллагаанд баримталсан гэрээнд "УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж өөрчлөлт оруулсныг 2013 оны зургадугаар сарын 11-нд боловсруулсан эхээс хоёр хоногийн дараа үйлдсэн болохыг нотлох баримт харуулна.

Өөрчилж янзалсан гэрээнд техникийн байдлыг 1987 онд үйлдвэрлэсэн боловч сайтар засаж сайжруулсан гэхчлэн зад рекламдсан байв. Оросын илчит тэрэг үйлдвэрлэл, худалдааны цахим хуудаснаас үзвэл, дээрхийн адил 1987 оны сэлгээний илчит тэрэг төгрөгөөр бол 20 саяас эхлээд 80 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин "Улаанбаатар төмөр зам” 10 дахин нугалсан өндөр үнээр наймаа хийсэн байх юм. 816 сая төгрөгийн гэрээний ганцхан баримтаас харахад л худалдан авагч тал буюу "Улаанбаатар төмөр зам”-ын зүгээс хэнд нь ийм алдагдалтай шахааны бизнес хийх эрх дарх байдаг нь анхаарал татна. Дээр дурдсан хоёр гэрээнд нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, орлогч дарга бөгөөд Санхүүгийн албаны дарга С.Я. Усольцева гэсэн хоёр хүн гарын үсэг зуржээ.

Монголын олон нийт төмөр замыг "бие даасан, хараат бус вант улс” хэмээн шүүмжлэнгүй аясаар өргөмжлөхдөө Монголын талын "но”-г л ил гаргаж тавихаас биш тэнд ажилладаг оросуудын талаар хөнддөггүйтэй адил.

Гэрээнд гарын үсэг зурсан Г.Сэрээнэндорж ажлаа өгөөд шалгуулж байгаа бол хатагтай С.Я.Усольцева "УБТЗ”-ын санхүүгийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн хэвээр. Монгол, Оросын хувь нийлүүлсэн уг нийгэмлэгийн мөнгө санхүү болоод худалдан авах ажиллагаа хариуцсан бүх хороо орос даргатай. Тэд монголчуудын "улс төрийн зодоон”-ыг хөндлөнгөөс ажиглангаа тендер, хууль бус шийдвэр бүрээсээ хувь хүртэн сууна.

"УБТЗ” нийгэмлэгийн хувьд 2000 оноос хойш хамгийн том асуудал нь техникийн шинэчлэл байсаар ирсэн. Хоёр талын хамтарсан хурлаар энэ талаар үргэлж хөнддөг боловч санал зөрөлдөх нь олонтаа. Монголын тал Америк, Канад, Хятад, Казахстанаас орчин үеийн дэвшилт техник авч үр ашигтай хэрэглэх боломжийг судалгаатай, нотолгоотой нь хэлэлцүүлээд ч тусыг эс олсон 10 гаруй жил ард хоцорчээ.

Оросууд заавал өөрийн улсад үйлдвэрлэсэн зүтгүүр худалдан авах "эх оронч” сонирхлоо тулгана. Хуучны технологиор хийсэн орос зүтгүүр засвар их шаарддагаас гадна тойрог голлодог Монголын тахир замд тохиромжгүй болохыг манай мэргэжилтнүүд хэлдэг.

Төмөр замын удирдлагад Монголын талаас хэн ч очсон, оросуудгүйгээр ямарваа шийдвэр гаргах боломжгүй нь ойлгомжтой. Тиймээс үеэ өнгөрөөсөн техникүүд бол монгол, орос дарга нарын бодож олсон унацтай бизнес юм. Мэргэжлийн хүний ярьснаас үзвэл, оросуудын шахдаг техникүүдийг "УАЗ-469” машинтай нэг үеийнх гээд ойлгочиход болох аж.

Оросууд ашиглалтаас гарсан, "эртний эдлэлүүдээ” шахахдаа өөрт талтай Монголын улстөрч, түүний гар хөл болсон төмөр замын дарга нараар дамжуулна. "УБТЗ” ХНН-д байр суурь эзлэх томилгоо зэрэгт өнөөх монголчууддаа тусална. Дэлхийн төмөр замын жишигт "Евро-4” буюу дөрөв дэх үеийн зүтгүүрүүдийг өргөнөөр ашиглаж байна.

Оросууд гэхэд 2010 оноос "Евро-2” стандартын зүтгүүрүүдээр өөрсдийн паркийг шинэчилж эхэлснээ зарласан байдаг. Гэтэл манайд аль 30 жилийн өмнөх технологийн зүтгүүрүүдээ шахсаар байгаа нь хачирхалтай. Сүүлийн үед дэлхий нийтэд дотоод шаталтын хөдөлгүүрийн шинэ технологи гарч, эрс өөрчилж байна.

Цахилгаан болон шатдаг хийн хөдөлгүүрүүд төмөр замын хэрэглээнд нэвтэрлээ. Оросын зүтгүүрийн үйлдвэрийнхэн, Төмөр замын зүтгүүрийн албаныхан өөрийн зүтгүүрээ, дотоод шаталтын хөдөлгүүрийн хоцрогдлоо хүлээн зөвшөөрдгийг манай төмөрзамчдад хэдийнэ ил тод болжээ. "УБТЗ”-д шахагддаг 1970 онд зохион бүтээж, 1985-1986 онд үйлдвэрлэж эхэлсэн зүтгүүрүүд Д49 маркийн хөдөлгүүртэй.

Манайхан урьд нь ийм олон хөдөлгүүр авч зүтгүүртээ тавьдаг байсан бөгөөд 2005 оноос хойш энэ хөдөлгүүрүүдийн тахир гол зуурчээ. Үүгээр манай орны эрс тэс, хуурай уур амьсгалд тохирохгүй нь батлагдсан аж. Гэтэл "УБТЗ”-д 2008 оноос хойш ирсэн дарга бүр энэ хөдөлгүүрийг шахдаг гэнэ. Орос дахь үйлдвэрээс нэг бүрийг 200 орчим мянган ам.доллараар авч, манайд 400 мянгаар шахдаг гэхээр төмөр замын орос, монгол дарга нар толгой эргэм их мөнгөний "ашиг” олдог байх нь.

Ямартаа л "УБТЗ”-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байгаад нутаг буцсан И.А.Домбровский гэхэд Москвад эдлэн газар, тансаг харш, үнэтэй автомашин худалдан авсныг нутаг нэгтнүүд нь шагшиж байх вэ? Оросуудын "эх оронч” үзлийн хар гайгаар 64 сая ам.долларын "музейн үзмэртэй” болсон өөр нэгэн түүхийг сөхье.

Монгол, Хятадын Засгийн газар хооронд экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Монголын төмөр зам” ТӨХК 2009, 2010 онд Хятадаас нэн шаардлагатай тулгамдсан хэрэгцээгээ хангахын тулд 64 сая ам.долларын үнэ бүхий таван гол замын зүтгүүр, нэг сэлгээний зүтгүүр, 185 ширхэг ачааны хагас вагон, 50 ширхэг тавцант вагон, 10 ачааны битүү вагон, хоёр чингэлэг өргөгч зэргийг худалдан авчээ.

Тухайн үед Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан "УБТЗ” ХНН-ийн дарга асан Р.Раш эдгээр техникийг оросууд огт хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдсээр байж дуугүй өнгөрч. Гэтэл өнөөгийн үнэлгээгээр 130 тэрбум төгрөгийн зүтгүүрээ ашиглаж чадахгүй, хий дэмий зээлийн хүү төлсөөр одоог хүрлээ.

2008 онд Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар томилогдсоны дараа "УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, орлогч даргаар томилогдсон дэд сайд А.Гансүх оролцсон анхны хуралдаан дээр л "Оросууд ашиглахыг зөвшөөрөхгүй гэснийг дэмжиж байна” хэмээн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Гэтэл ашиглахгүй явсаар одоо Ази тив дэх хамгийн өндөр үнэтэй үзмэр болсон хятад зүтгүүрийн төлбөрт гэрээнд заасны дагуу зөвхөн хүүнд 500 сая төгрөг төлөөд байна. Монголчууд зээлээ 2031 онд төлж дуусгах ёстой. Эдгээр техник хэрэггүй болсондоо биш. Зүгээр л Оросын тал Хятадад үйлдвэрлэсэн зүтгүүрийг хүлээн зөвшөөрөөгүй, орос дарга нараас дэмжлэг авахын тулд өөрийн Засгийн газрын шийдвэрийг үгүйсгэн гарын үсэг зурсан манай эх орончдын буруугаас 64 сая ам.доллараар Монгол Улс хохирсон юм.

Монголд үр өгөөжөө өгөх төмөр замын зүтгүүрүүд хөдөлдөггүй хөшөө болж хувирсны буруутнууд нь оросууд болон тэдний угжны улстөрчид агаад тэднийг л жинхэнэ "зүтгэдэггүй зүтгүүрүүд” гэж нэрлэх хэрэгтэй.

Б.ЭНХЦЭЦЭГ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1018 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex